Skip to main content

Posts

Showing posts from October 11, 2014
Би харсан..  Буруу хараагүй  Миний урдуур өнгөрсөн  Миний сэтгэл хөндүүрлэсэн  Гэхдээ тэр  Ганцаараа биш байсаан  Чи инээж байсан Чи аз жаргалтай байсан Харин би гунигласан Хамгаас хайртай байсан тэр минь Өөр хэн нэгэнтэй явхад Хөөрхий миний сэтгэл Хөшиж орхисон
ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХҮН БҮРТ ЗОРИУЛЖ БИЧИВ....   Балалуурдаад хэзээ ч арилдаггүй зүйл гэж байдаг. Нэгэнт сийлэгдсэн зүйлийг огт ор мөргүй болгоно гэдэг бас л хэцүү. Магадгүй арилгасан ч заавал ямар нэгэн толбо, ул мөр, гэмтэл учруулж байж л үгүй хийнэ. Үүнтэй адил нэгэнт зүрх сэтгэлд минь сийлэгдсэн бол, дотоод ертөнцөд минь тодорхой байр суурийг эзэлсэн бол хэзээ ч арилахгүй байх. Арилгах гэж хичээх ту сам зүрх сэтгэл минь шархалж, зүсэгдэж, маш том сорви л болж үлдэнэ шүү дээ. Сорви ямар муухай зүйл билээ. Сорвийг харах тусам тэр гуниг, тэр л шаналал үргэлж сэргэдэг. Зүрх сэтгэлтэй аймшигтай сорвитой болсоноос зүрх сэтгэлд минь сийлээстэй л байж байг.  Тэр нь хамгийн зөв шийдвэр. Яагаад хэн нэгнийг сэтгэлдээ хайрлаж болохгүй гэж. Яагаад зөвхөн өөрийн дотоод ертөнцдөө дурсамж болгон хадгалж болохгүй гэж. Яагаад бүхнийг зөвхөн ямар нэгэн цэг тавьж, дуусгавар болгох гэж туйлширах ёстой.
Фэйсбүүкийг өмөөрөх нь.... Би хэн нэгнийг бусадтай адил муулж, үгүйсгэж, шүүмжилж чадна л даа. Гэхдээ би тэгэхгүй. Харин би ямар нэг зүйлийг өмгөөлхийг хүслээ. Ерөөсөө шууд өмгөөлөхөөр шийдлээ. Хүн төрөлхтөн гэж их сонин шүү. Шинэ шинэ нээлт шинэ шинэ бүтээлүүдийг хиййсээр байгаа ч хэсэг хугацааны дараа түүнийгээ үгүйсгээд эхэлдэг. Ямар ч зүйлийг. Заримдаа бүр түүхийг хүртэл үгүйсгэдэг шүү. Жишэ э нь фэйсбүүк буюу нүүрний номон дээр жишээ авж үзье. 2009 онд анх фэйсбүүк гарч ирж Хүн төрөлхтөн биднийг шуугиулж ирсэн.

Хүн ийм л сонин

Ууртай байна. Тэгээд уурласан. Эргэн тойрондоо уураа гаргасан. Тэгээд тэд бас уурласан. Эцсийн дүндээ маш том уур бухимдал болсон. Тэгээд тэд муудалцсан. Эцсийн дүндээ уур гарсан. Тэгээд тэр гэмшдэг, амаа барьдаг. Ихэнх хүмүүс ийм л байдаг...
Таниас асуух асуулт??? Бичвэр минь энэ өдөр энэ цагт эхлэж байна. Миний болоод таны эргэн тойронд өрнөж буй хүмүүн бидний амьдрал. Цонхны наана болон цаадах амьдрал, газар болон тэнгэр дээрх амьдрал, сэтгэл болон бодол дахь амьдрал. Энэ бүх амьдралын эцсийн хязгаар, эцсийн цэг хаан байдаг юм бэ?

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших Хамгийн агуу мэдрэмж ... 2014 он У.Ганбаяр
Хулгайч          Миний мэдэх энэ жижиг ертөнцөд олон хулгайчид оршин байдаг. Сэтгэл зүрхний хулгай, итгэл найдварын хулгай, анд нөхдийн хулгай, хайр сэтгэлийн хулгай, эд зүйлийн хулгай, оюуны хулгай бүр хүний, хүүхдийн хулгай хүртэл байдаг. Тиймээ хулгай байдаг. Өдөр бүр хулгайд алддаг. Тэгээд зарим нь олдог, зарим нь хэзээ ч олдоггүй. Харин хулгайг хэн хийдэг гээч. Хүн хийдэг. Хүн хүнээ хулгайлдаг. Хүн хү ний итгэлийг, хүн, хүний хайрыг, хүн хүүхдийг, хүн эд зүйлийг хулгайлдаг. Тэр хүнийг хулгайч гэж тодорхойлдог. Зарим хулгайчид хулгай хийсэндээ гэмшиж байхад зарим хүмүүс хулгайлсандаа хулгайч нэрийг авсандаа баярлан бахдан амьдардаг.            Тэгхээр хулгайч нарыг ангилж болох ч юм шиг. Гэнэн цайлган сэтгэлтэй, ухаалаг, сэргэлэн, бүр адгийн, аймшигтай ч гэх юм уу? Сайн мэдэхгүй юм. Гэхдээ л хулгайч бүхэн хөөрхийлөлтэй ч гэмээр сонин хүмүүс шүү. Үгүй хүн гэж нэрлэж болохгүй юм байна. Ингээд хэлчихээр ардчилал, хүний эрх, тэгш байдал гээд Би гэдэг хүн байхгүй болох байхаа. Г
Шөнө               Яагаад ч юм нойр минь хүрэхгүй сэрчихлээ. Түрхэн зур гарж салхилхаар гартал шөнийн тэнгэрт саран авхай тодоос тод мэлтийн харагдана. Гадаа маш нам гүн. Бүр чив чимээгүй аниргүй. Яаг л цаг хугацааг зогсоосон мэт. Шөнө гэдэг харанхуй, харанхуй гэдэг үхэл, үхэл гэдэг эхлэл, эхлэл гэдэг нь аялал.            Шөнө бүр бид түрхэн зурын мөртлөө гайхамшигт үлгэрийн орноор, хүсэл мөрөөдлөөрөө, айдас хүйдсээрээ,  гашуун боловч үнэнээр, аз жаргал инээд баясалаараа, хагацал гунигаараа, энэхэн дэлхийг ертөнцийг тойрч бүр гүн рүү нь эсвэл сансар огторгуй руу дүүлэн ниссээр аялалаа дуусган иргэн ирдэг. Тэр аялал нэг минут, нэг цаг, нэг сар бүр нэг жил ч үргэлжилдэг нь үнэхээр гайхширал төрүүлхүйц төгс төгөлдөр зүйл. Шөнө бол хүнийг аялал адал явдалд урин дуудагч.  Хүнийг аниргүй нам гүн, амар амгалан руу урин дууддаг. Хүнд гэнэтийн бэлгийг өгдөг өглөч бас хагцал гунигийг авчирдаг айдас. Зарим шөнө үнэхээр амар амгалан. Зарим шөнө үнэхээр айдас төрүүлэм цаанаа л нэг хүйтэ

Мэдэхгүй мэдэхгүй мэдэхгүй...

Би өөрийгөө мэдэхгүй нэгэн байсан. Би хорвоог ийм агуу, уудам, баялаг гэдгийг бас эсрэгээрээ сул дорой, дэндүү бөгчим, дэндүү ядуу гэдгийг мэддэггүй байж. Энэхэн хорвоод би үргэлж аз жаргалтай байх юм шиг л амьдарч, бодож, сэтгэж байж. Би нар мандаж амьдрал эхэлдэг гэдгийг мэддэг ч сэтгэл дотор ахин нэг нар манддагыг мэддэггүй байж. Аливаа зүйл хэт гүн рүү орох тусам  улам л оньсого мэт болох юм.  Амьдрал гэдэг ч оньсого. Түүнийг тааварлах үнэхээр хэцүү гэдгийг ч мэддэггүй байж. Хайр ямар хүчтэйг мэддэггүй байж. Ухаантан мэт авирлаж, увиагүй зан гаргадаг байж. Би үүнийгээ мэддэггүй байж.   Гэхдээ би таниж мэдэж эхлэж байна. Би өөрөөсөө эхлээд мэддэггүй зүйлсээ, ойлгохгүй таавар, оньсогыг өөрийн дотроосоо тайлж эхэлж байна. Амьдрал, хайр, үхэл, гуниг гутрал, инээд хөөр, хүний мөс, тэвчээр, амжилт гээд хорвоо дээрх бүхий л зүйлсийн хариулт гагцхүү миний дотор нуугдан байдагийг би ойлгож байна. Би өөрөөсөө дахин төрөх ёстой гэдгийг ухаарч байна.    Гэвч миний мэддэг зүйлсийн
Тэнэглэл ба элийрэл Хорвоо ертөнц жамаараа эргэсээр. Хөх тэнгэр гэрэлт нарын доор хүн төрөлхтөн бид амьдарсаар, оршсоор л... Гэхдээ хэрхэн оршиж байна вэ? Бодит ертөнцөд хэр ойр оршиж байна вэ? Би гэдэг хүн би дотроо цаашилбал өөрийн төсөөлөл, бодолдоо гүн уусаж дотоод ертөнцдөө живсээр энэ ертөнцөд хэрхэх учираа олохгүй. Бухимдсаар, шаналсаар, гомдолсоор өдөр хоног, цаг хугацааг ардаа орхисоор л. .. Өнөөдөр миний үзэл бодол, төлөвшил минь хэн нэгний хувьд тэнэглэл болж хувирдаг. Бичиж суугаа маань элийрэл болж хувирдаг. Худал хуурмаг, утга учиргүй жүжиг тоголсоор хөөрхий би ч, тэр ч, тэд ч залхаж гүйцлээ. Орчлонд хүн жүжиглэх гэж ирээгүй ээ. Орчлонд хүн бүжиглэх гэж ирээгүй. Орчлонд хүн амьдрах гэж ирсэн юм. Элийрэх цаг бидэнд цөөн ч тэнэглэх цаг их байна. Бухимдаад, уурлаад, уцаарлаад, шаналсааар, гомдолсоор, гацаардсаар хайран цаг хугацааг үрж орхив доо та бид. У.Ганбаяр

Ая

Би сууж байна. Зүгээр нэг суугаагүй ээ? Ая сонсож байна. Зүгээр нэг ая сонсоогүй. Сонгодог ая сонсож байна. Сэтгэл нэг л тайван атлаа зүрх минь нэг л хүчтэй. Яг л нэгэн найзын минь хэлсэнээр Амьд байна. Амьсгалж байна гээд л. Судас минь хүчтэй лугшиж бяцхан тархи минь бас л олон бодол дунд төөрсөөр л. Сэтгэл дотор минь бас нэг дайн ч юм шиг, Энх тайван ч юм шиг нэг ер бусын зүйл болж байх шиг. Аяаа цаанаа л нэг сонин содон. Дотроос минь гижигдээд гижигдээд л. Тэгээд би догдлоод л догдлоод л. Бас баярлаад ч байх шиг мөртлөө ганцаардлын өтгөн манан дунд төөрөөөд байх шиг. Юм гэдэг их сонин шүү. Ая гэдэг хүнийг ийм л болгох юм. Ая гэдэг таашгүй, төсөөлөшгүй тийм л ертөнц. Ая гэдэг хүний хамгийн нарийн мэдрэмжийг илэрхийлсэн тийм нарийн зүйл. Хөгжим бүрээс гарах нот бүр, Хөгжим бүрээс гарах тэр эгшиг, уянга бүр бүгд л хүмүүн бидний хамгийн дээд, хамгийн төгс мэдрэмжийг илэрхийлдэг. Гэхдээ ая бүр энгийн зүйлсээс үүсэлтэй. Шувуудын жиргээ, Моддын найгах, сүүмэлзэх чимээн, хүмүүс хоорондын
Ойлгомжгүй нэгний ойлгомжгүй мунхаглал Би угаасаа л ойлгомжгүй хүн шүү. хүмүүсээ. Би заавал хүмүүсд ойлгогдох ч албаггүй. Ойлгомжгүй хүн учраас ойлгомжгүй үйлдэл хийдэг. Тэр үйлдлүүд хүмүүсийн сэтгэлд их муугаар нөлөөлдөгийг би сая л ойлголоо. Миний мэдэх дөрвөлжин ертөнц ч миний мэдэхгүй ертөнц болон хувирч байх шиг. Бүү мэддээ. Бодоод байсан хүн бүрийг нэг дүрээр төсөөлөх нь учир дутагдалтай юм  аа. Гэнэн цайлган хүний үргэлж гэнэн цайлган гэж бодох, Уур омогтой, бардам нэгнийг уур омогтой бардам гэж төсөөлөн бодох нь үнэхээр дутагдалтай мэт санагдлаа. Ер нь эргэн тойронд оршин буй бүхий л зүйлс хоосон мэт санагдаж эхлэж байна. Хүмүүсээ магадгүй би ч гэсэн дэндүү хоосон бас дэндүү ойлгомжгүй, бас чиний, таны бодож байгаа нэг л дүр огт биш юм шүү. Би чинь мунхаглана. Зөрүүдлэнэ. Бүүр таны төсөөлөөгүй тийм зан чанарыг агуулдаг байж болох юм. Магадгүй сайн хүн гэж боддог бол эсрэгээрээ ч байж ч магадгүй. Юу гэдэг билээ дээ. Могойн эрээн гаднаа. Хүний эрээн дотроо гэдэг байхаа. Яаг