Skip to main content

Мэдэхгүй мэдэхгүй мэдэхгүй...




Би өөрийгөө мэдэхгүй нэгэн байсан. Би хорвоог ийм агуу, уудам, баялаг гэдгийг бас эсрэгээрээ сул дорой, дэндүү бөгчим, дэндүү ядуу гэдгийг мэддэггүй байж. Энэхэн хорвоод би үргэлж аз жаргалтай байх юм шиг л амьдарч, бодож, сэтгэж байж. Би нар мандаж амьдрал эхэлдэг гэдгийг мэддэг ч сэтгэл дотор ахин нэг нар манддагыг мэддэггүй байж. Аливаа зүйл хэт гүн рүү орох тусам улам л оньсого мэт болох юм. 

Амьдрал гэдэг ч оньсого. Түүнийг тааварлах үнэхээр хэцүү гэдгийг ч мэддэггүй байж. Хайр ямар хүчтэйг мэддэггүй байж. Ухаантан мэт авирлаж, увиагүй зан гаргадаг байж. Би үүнийгээ мэддэггүй байж. 

Гэхдээ би таниж мэдэж эхлэж байна. Би өөрөөсөө эхлээд мэддэггүй зүйлсээ, ойлгохгүй таавар, оньсогыг өөрийн дотроосоо тайлж эхэлж байна. Амьдрал, хайр, үхэл, гуниг гутрал, инээд хөөр, хүний мөс, тэвчээр, амжилт гээд хорвоо дээрх бүхий л зүйлсийн хариулт гагцхүү миний дотор нуугдан байдагийг би ойлгож байна. Би өөрөөсөө дахин төрөх ёстой гэдгийг ухаарч байна.  Гэвч миний мэддэг зүйлсийн хажууд мэдэхгүй зүйлс хэт их. Огторгуй ертөнц дээрх оддоос ч их байх гэж би айж байна. Тиймээ миний мэдэхгүй зүйл их. Зарим зүйлийг мэдэхээс ч айж байна. Зарим зүйлсийг мэдэхийг ч хүсэхгүй байна. Харин зарим зүйлийн хариултыг тэсэн ядан хүлээж байна. Энэ бүгдийг гагцхүү цаг хугацаа л харуулна. Харин би өөрөө бүтээгч, үйлдэгч, гүйцэтгэгч нь билээ.


Хүндэтгэсэн: У.Ганбаяр 

Comments

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр