Skip to main content

Posts

Showing posts from September 27, 2014

Уур хилэн

Уур хилэн      Хорвоо ертөнц дээр гэнэтийн зүйлс их байдаг. Гэнэтийн учрал, гэнэтийн үйл явдал, гэнэтийн бэлэг,гэнэтийн үхэл гээд тоо томшгүй. Үүнтэй адил хүний сэтгэл ч гэсэн үргэлж гэнэтийн зүйлсээр баялаг байдаг. Хамгийн аз жаргалтай,хамгийн сайхан ертөнцөд аваачиж тийм хүчтэй, гал халуун мэдрэмжийг өгчөөд юу ч болоогүй юм шиг баяртай гээд явах тйим нэг үйл явдал, галзууруулах мэт х этэрхий догшин, ширүүн хормын төдийид л бүгдийг нураагч, эсвэл хамгийн цагаан, хамгийн гэгээлэг хэрнээ хамгийн сайхан жаргалтай дүр төрх, нөгөө талаас хорвоо дэлхий дээр түг...түг...түг хэмээн зохилох хөөрхийлөлттэй зүрх бидэн 2оос өөр хэн ч байхгүй эзэнгүй хоосон, зах хязгааргүй орон зайг мэдрүүлэгч тийм л гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байдаг.        Өнөөдөр2013 оны 04 сарын 17. Надад тэр тусмааа ямар ч гэм зэмгүй миний зүрх сэтгэлд гэнэтийн өдөр байлаа. Их догшин хэрнээ аймшигтай муухай, цаанаа л нэг хар тийм л мэдрэмжийг тэр тусмаа ямарч гэм зэмгүй сэтгэл рүү минь хамгийн иртэй мэсээр хай

Намайг амьдрал үзсэн гэвэл бурхан чөтгөр хоёрын элэг нь хөших байх.

Намайг амьдрал үзсэн гэвэл бурхан чөтгөр хоёрын элэг нь хөших байх.            Хүн бүрт өөр өөрийн зовлон байдаг. Хүн бүрт өөр өөрийн бэрхшээл байдаг. Тэр зовлонг зарим нь давж зарим нь зовлон дээрээ зовлон нэмж хураасаар хороог орхидог жамтай. Хорвоо дэлхий дээр зовлон гэж байдаг уу? Зовлонг гээчийг хүн төрөлхтөнд хэн өгсөн юм. Бурхан уу? Чөтгөр үү? Өчүүхэн миний бодлоор хүмүүний амьдралд нэг л зовлон, нэ г л аз жаргал байдаг гэж үзлээ. Яагаад гэвэл зовлон, жаргалыг хүн төрөлхтөн өөрсдөө бүтээдэг. Бүтээсэн зовлонгоо өөрөө үүрч, бүтээсэн жаргалдаа өөрөө жаргадаг тийм л хүмүүс.  Хүн нэг амьдрахдаа утга учиртай зорилго тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэй гэдэг. Гэвч миний, таны, бидний амьдралын зорилго, тэмүүлэл, утга учир юун дээр тогтдог юм бол? Ихэнх хүмүүс таван өрөө байр, томоохон албан тушаал эрх мэдэл, хоёр ээлжийн машинтай , хойч үедээ үлдээх жаахан хөрөнгөтэй бол энэ амьдралын утга учир зорилго тэмүүлэл эцсийн хязгаартаа хүрч аялалаа дуусгадаг. Харин хэн нэгэнд дурлаад дурла