Skip to main content

Posts

Showing posts from February 29, 2016

...

Зарим хүмүүс хичээн уулзах гээд хичээвч яагаад ч юм уулзаж чаддаггүй. Харин зарим хүмүүс уулзахыг хүссэн нэгнээс үргэлж зугтааж, дөлж байдаг. Зарим нэг нь хэзээ ч битгий уулзаасай гэсэн нэгэн рүү явчихдаг. Харин зарим нь уулзах хичнээн их хүсэл байвч өөрсдийгөө барьж, тэвчсээр суудаг. Зарим нь хажууханд нь байвч уулзаж чаддаггүй. Харин зарим нь өдөр бүр уулздаг ч юуг ч өөрчилж үл чадна. Ингээд бодхоор учрал гэдэг яахын аргагүй хүний сонголт гэхээсээ илүүтэй хувь тавилан байдаг бололтой.

Би энэ амьдралын тоглогч.

           Би бол тоглогч. Гэхдээ хэтэрхий олон тоглоомонд хутгалдсан, олон тоглоомонд хөлс хүч, оюун ухаанаа зарсан. Тоглоом бүр хэтэрхий үнэ цэ нэгүй, хуурамч, үр дүнгүй, хожил хожигдолгүй, уйтгартай тоглоомын идэвхитэй тоглогч. Ийм гэдгээ хэт хожуу мэдлээ. Одоо би зарим тоглоомноос гархаар шийдлээ. Бүх тоглоомноос биш үр дүнгүй, уйтгартай тоглоомноос гарлаа. Энэ миний сонголт. Амьдрал өөрөө баялаг учраас адал явдалаар дүүрэн, үр дүнтэй сонголтыг хийлээ. Ингээд хэлчихээр би өөрөө буруутан болох байхдаа. Анхнаасаа чи сонголтоо хийсэн биздээ. хохьнээ гээд л.... 

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

БОДООД ҮЗЬЕ

Ямар ч үзэл бодлын эцсийн хягаар мөн чанар гэдэг чиний дотоод ертөнцөөс улбаатай гэж хувьдаа боддог. Дотоод ертөнцөө хэр танина, хэр ойл гож байна тэрнийхээ хэрээр чиний үзэл бодлын хягаар, хүрээлэл тодорхойлогдож, үзэл бодлын мөн чанар нь өөрөө танигддаг байх гэж боддог. Нэгэн хүн надад ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЬ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХЫН эхлэл юм шүү гэж хэлж байсан юм. Саяхан автобусанд нэгэн эгчтэйгээ явж байхад өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох, өөрийгөө танихын талаар нэлээн зүйл хэлж билээ.

Бодол

... Өнөөдөр би ажилаа хийгээд Бөмбөгөр дээр явж байлаа. Миний хийж байгаа ажил мэргэжилийнхээ дагуу биш л дээ. Шинэ байгууллага учир бүхий л зүйлийг өөрсдөө сэтгэлээсээ хийж байгаа хамт олон. Тийм ч учраас бөмбөгөр дээр тоглолтын боршур тарааж яваад нэгэн танил багштайгаа таарчихлаа. Оюутан байхын л бусдыг их шоолдог багш байсан юм. Тэгээд л нөгөө багш минь намайг ёжтой нүдээр, бас тийм доогуур үнэлэмжээр шоолоод өнгөрсөн юм. Их сургууль төгсчөөд боршур тараагаад явж байна г ээд бахталтай нь аргагүй шоолоод явхад нь би гутраагүй ээ. Харин ч өөртөө итгэлтэйгээр чин сэтгэлээсээ ажилаа үргэлжлүүлсэн юм. Би өөрийгөө өмөөрч байгаан биш шүү. Зүгээр л амьдрал заримдаа хүнийг хэзээ ч хүсээгүй зүйлийг хүртэл хийлгэж чаддаг тийм нэг хүч байдаг. Тэр хүч хүнийг ухаарах, сурах боломжийг олгодог санагддаг. Амьдрал надад өгөх ёстой зүйлсээ хангалттай өгч байгаа. Харин тэрийг хэрхэн ашиглах л миний чадвар. Хүмүүс ярьдаг. Мэргэжилээрээ ажиллана гээд бүхэл бүтэн 2 сар бүр цаашлаад 2 3 жил ч юу ч хий

ИЙМ НЭГЭН ЯВДАЛ...

‪#‎ Заримдаа‬  хүмүүс өөрийгөө  ‪#‎ азтай‬  гээд л хаалга татан инээд баясал болон ирдэгдээ. Яг тийм нэг өдөр надад тохиолдсон юм. Гэртээ харих замдаа 40000₮ төгрөг олдог юм байна. Тэр өдөр ч жаахан мөнгөний хэрэгтэй байсанг ч хэлэх үү? Өөрийгөө их л азтайд тооцон 40000₮ төгрөгөө атгасаар цааш алхлаа. Уул нь найзтайгаа утсаар ярьж явсан юм. Гэнэт л мөнгө олсон талаараа, өөрийнхөө азтай талаар найздаа хэлтэл найз минь надад ингэж хэлсэн юм.
‪#‎ Гуниг‬   Ганцаардал дүүрэн сэтгэл минь  Гэмшиж, уйлж, өвдөж, бас шаналаж үзлээ Гутар ч үзлээ  Одоо хангалттай  Хорвоо гэдэг эрээнтэй бараантай Хааяахан төрөх гуниг минь Хорвоогийн төгсгөл юм шиг Хожим гэж байхгүй юм шиг гуниглах юм 

За эрхэм ганц бие залуусдаа хэлэх үг байна өөө.

            За тэгээд сингли нтр гээд элийрээд эмороод байвааа залуусаа. Хэрвээ ганцаараа бол хайртай нэгнээ ол. Хайртай нэ гнээ олсон бол сэтгэлээ элчил. Ер нь өөдрөг бай. Хэн нэгнийг хүлээж байгаа бол чин сэтгэлээсээ инээмсэглээд тэвчээр гаргаад хүлээ. Хэн нэгэнд гологдоод.байгаа бол өөрийгөө ойлгуулах гэж хичээ. Ер нь тоогдохгүй байна ганцаараа байна гээд гуниглаад суух чинь хамгийн утгагүй зүйл шүү нөхдөө. Амьдрал дэндүү баялаг шүү дээ. Ямартай ч өөдрөг байгаарай. Шархалсан бол шархаа эдгээх гэж хичээ. 

ТӨӨРӨГДӨЛ...

Заримдаа бүүр гайхах юм. Аар саархан зүйлст цагаа үрэн сууж буй хүн бүрийг хараад гайхах юм. Хамгийн сийрэг, хамгийн ухамсар, ёс зүй өндөртэй ард түмэн гэж бид цээжээ дэлдэх дуртай ч заримдаа юун ухамсар, юун ёс зүй хэмээн халаглах үе цөөнгүй шүү. Заримдаа үнэхээр ойлгомжгүй олон зүйлсийг хийж байгааг нь хараад харамсан суух үе ч цөөнгүй. Миний мэдхээр монголд бурзайсан, баяжсан, сайхан амьдралыг, хайрыг ганц лайкаар, ганц шэйрээр, эсвэл ямар нэгэн зурвасыг хэн  нэгэнд дамжуулаад гайхалтай амьдралыг бүтээсэн олон хүн бий байхөө.