Skip to main content

Би энэ амьдралын тоглогч.



           Би бол тоглогч. Гэхдээ хэтэрхий олон тоглоомонд хутгалдсан, олон тоглоомонд хөлс хүч, оюун ухаанаа зарсан. Тоглоом бүр хэтэрхий үнэ цэнэгүй, хуурамч, үр дүнгүй, хожил хожигдолгүй, уйтгартай тоглоомын идэвхитэй тоглогч. Ийм гэдгээ хэт хожуу мэдлээ. Одоо би зарим тоглоомноос гархаар шийдлээ. Бүх тоглоомноос биш үр дүнгүй, уйтгартай тоглоомноос гарлаа. Энэ миний сонголт. Амьдрал өөрөө баялаг учраас адал явдалаар дүүрэн, үр дүнтэй сонголтыг хийлээ. Ингээд хэлчихээр би өөрөө буруутан болох байхдаа. Анхнаасаа чи сонголтоо хийсэн биздээ. хохьнээ гээд л.... 

        Гэхдээ хамааагүй ээ. Сонголтондоо үнэнч байна аа. Амьдралд хамгийн баялаг зүйл чинь сонголт биздээ. Өнөөдөр өмнөх замаа сонгож байгаа бол маргааш баруун талын замыг сонгоно. Бүр болохгүй бол доороо байгааг, эсвэл ямар ч зам сонгохгүй байх эрх надад ч, таньд ч бий шүү дээ.Гэнэт энэ шийдвэрийг гаргах болсон шалтгаан маш энгийн. Зүгээр л уйдсан, залхсан, шантарсан. Хэтэрхий сунжирсан үйл явцаас / үйл ажиллагаанаас, үйлдэлээс /, хэтэрхий үр дүнгүй байдлаас . Тиймээ би залхаж байна. Одоо тоглож байгаа ихэнх тоглоомноос татгалзлаа. Энэ миний шийдвэр, миний сонголт.Сайн байна уу? Шинэ амьдрал минь. У.Ганбаяр2013 оны 11 сар 

Popular posts from this blog

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.
... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.