Skip to main content

Posts

LAST POST

ТӨӨРӨГДӨЛ...

Заримдаа бүүр гайхах юм. Аар саархан зүйлст цагаа үрэн сууж буй хүн бүрийг хараад гайхах юм. Хамгийн сийрэг, хамгийн ухамсар, ёс зүй өндөртэй ард түмэн гэж бид цээжээ дэлдэх дуртай ч заримдаа юун ухамсар, юун ёс зүй хэмээн халаглах үе цөөнгүй шүү. Заримдаа үнэхээр ойлгомжгүй олон зүйлсийг хийж байгааг нь хараад харамсан суух үе ч цөөнгүй. Миний мэдхээр монголд бурзайсан, баяжсан, сайхан амьдралыг, хайрыг ганц лайкаар, ганц шэйрээр, эсвэл ямар нэгэн зурвасыг хэн  нэгэнд дамжуулаад гайхалтай амьдралыг бүтээсэн олон хүн бий байхөө.
Recent posts

ЭЛИЙРЭЛ

Нэг л мэдхэд цагаан толгойн 35 үсэг намайг гадуурхаад эхэлчихсэн. Уул нь би тэднийг гомдоосон удаагүй. Гэхдээ яагаад тэд надаас зугтаачив. За энэ асуултыг түр мартъя... 

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Гоморхол

‪#‎ Гоморхол‬ Чамд зориулсан цөөн хэдхэн нулимс  Хацраар минь урсахдаа  Бүлээн биш хүйтэн  Зөөлөн биш хатуу мэдрэмжийг надад өгч байсан  Зүсэр бороо орох болгонд  Яг л тэр нулимстай адил санагддаг ч  Борооны дуслаас хамаагүй хүйтэн байсан 

Эргэцүүлэхүй

Амь төрнө... Амь үхнэ...  Амь төрнө... Амь үхдэг...  Амь бөөгнөрдөг. Амь тулалддаг. Амь аврагддаг. Амь... Тиймээ амь тэгээд төгсгөл. Ахархан ч гэсэн амьдралын талаар би бодох бүртээ улам л гайхширдаг. Үхэх төрхийн энэ хугацаанд амь амьдралын утга учрын зангилааг олох гэсээр байтал бидэнд оногдсон хугацаа дуусчихдаг ч юм шиг. Амь... Амьдрал... үхэл.... Цаашлаад биднийг хүлээж буй өгөгдөл, тавилан юу бол. Хачирхалтай ч хүн бүр бодож олж чадахгүй бодлого. Зөвхөн таамганд живсэн хүмүүн бид. Итгэл үнэмшилээ шашины ёсоор сургаж зарим нь амь ба үхэхийн талаар арай өөр ойлголттой бол ихэнх нь жам ёсны зүйл гэхээс өөр төсөөлөлгүй. Яагаад ч юм бэ бодолдоо, төсөөлөлдөө дэндүү их итгээд үхэх гэдэг үгсэд анхаарч бүхий л зүйлийг үхэхээсээ өмнө гэсэн уриатайгаар яаравчлан алхсаар л... 

...

Зарим хүмүүс хичээн уулзах гээд хичээвч яагаад ч юм уулзаж чаддаггүй. Харин зарим хүмүүс уулзахыг хүссэн нэгнээс үргэлж зугтааж, дөлж байдаг. Зарим нэг нь хэзээ ч битгий уулзаасай гэсэн нэгэн рүү явчихдаг. Харин зарим нь уулзах хичнээн их хүсэл байвч өөрсдийгөө барьж, тэвчсээр суудаг. Зарим нь хажууханд нь байвч уулзаж чаддаггүй. Харин зарим нь өдөр бүр уулздаг ч юуг ч өөрчилж үл чадна. Ингээд бодхоор учрал гэдэг яахын аргагүй хүний сонголт гэхээсээ илүүтэй хувь тавилан байдаг бололтой.

Би энэ амьдралын тоглогч.

           Би бол тоглогч. Гэхдээ хэтэрхий олон тоглоомонд хутгалдсан, олон тоглоомонд хөлс хүч, оюун ухаанаа зарсан. Тоглоом бүр хэтэрхий үнэ цэ нэгүй, хуурамч, үр дүнгүй, хожил хожигдолгүй, уйтгартай тоглоомын идэвхитэй тоглогч. Ийм гэдгээ хэт хожуу мэдлээ. Одоо би зарим тоглоомноос гархаар шийдлээ. Бүх тоглоомноос биш үр дүнгүй, уйтгартай тоглоомноос гарлаа. Энэ миний сонголт. Амьдрал өөрөө баялаг учраас адал явдалаар дүүрэн, үр дүнтэй сонголтыг хийлээ. Ингээд хэлчихээр би өөрөө буруутан болох байхдаа. Анхнаасаа чи сонголтоо хийсэн биздээ. хохьнээ гээд л.... 

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬