Skip to main content

Posts

Showing posts from July 16, 2015

Итгэл

                Итгэлцэл гэдэг бидний хоорондын харилцааны гол гүүр юм. Тэр гүүр байхгүй бол бидний хооронд ямар ч харилцаа үүсэхгүй. Үүслээ ч дандаа худал хуурмаг харилцаа үүсдэг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг зүйлийг эхлээд тэмдэглэх нь зүйтэй байх. Итгэлийг ярих гэж байгаа бол энэ зүйлийн үнэ цэнэ, үнэт зүйлээ маш сайн ойлгодог, бусад зүйлсээс ялгарах ялгаа заагыг нь мэддэг байх хэрэгтэй. Ядаж л өөр өөртөө итгэдэг байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдын итгэлийг даах эрч хүч,  итгэл найдвартай болно. Өөр нэг өнцөг гэвэл огт итгэлгүй хүн бусдаас итгэл найдварыг олж авдаг. Яг л хонгилын үзүүрт харагдах тэр бяцхан гэрэл шиг. Сэтгэл дотор нь ямар нэг галыг, ямар нэг очийг асаадаг тийм хүмүүс байдаг. Чиний хувьд тэд гайхалтай нэгэн мэт харагддаг. Тиймээ тэгэх учиртай. Яагаад гэвэл бусдад тэр их итгэл найдварыг бэлэглэгч тэр хүмүүс аль хэдийн итгэл найдварын очийг аль хэдийн асаачихсан, аль хэдийн өөртөө итгэдэг, түүнтэйгээ адил бусдад итгэдэг хүмүүс болчихсон байдаг.