Skip to main content

Posts

Showing posts from July 17, 2015

Гөлөг

Гудамжаар алхаж яваад нэгэн бяцхан гөлөг гаслан суух тэр агшинд миний сэтгэл өөрийн эрхгүй эмтэрээд ирдэг юм. Хүн гэдэг амьтаны үрийг гудамжинд төөрүүлж нүгэл хураана. Цаашлаад өөрсдийн хүүхдээ ч хаях нэгэн байдаг. Яг л энэ агшинд тархинд минь өчнөөн бодол хөвөрсөөр, дотор минь нэг л сонин болоод ирдэг. Тэр бяцхан, өхөөрдөм гөлөгний оронд өөрийгөө тавиад үзхэд ямар аймар гэж бодно. Гэр бүлээсээ төөрч, миний дэргэд хэн ч байхгүй, хэн ч намайг хайрлахгүй, халамжлахгүй, орчлонд гав ганцаар. Гудамжинд явах сүрлэг машинууд. Дэргэдүүр өнгөрөх хатуу ширүүн харцтай хүмүүсүүд.

Бичих гэдэг

Бичих гэдэг гайхалтай мэдрэмж шүү. Гэхдээ юм бичнэ гэдэг дуртай цагтаа үзэг цаастай зууралдахыг хэлэхгүй байх. Хүн бүр л янз янз. Аминдаа л бусдад зориулж бичээд байгаа юм уу даа гэж зарим хүмүүс халаглаж суудаг биз. Амьдрал дэндүү баялаг. Сайхан бичвэр амьдралын сайханыг, бас саарыг мэдрэх тэр агшинд л ямар ч саадгүйгээр сэтгэлээс минь урсан гардаг юм уу? даа.

0, 1 хоёрын аль нь их вэ? /Нэг хүн асуусан юм/

      Хүн бүр л Шууд болоод арай цаадхыг харж хариулах байх л даа. Гэхдээ би ойлгомжгүй нэг өнцгөөс хариулах гээд үзье. Амьдрал тэр чигээрээ л тоо шүү дээ. Гэхдээ нэмэх хасах их багадаа биш. 0 ,1 Хоёрын аль ч их байх албаггүй ч юм шиг. Хүний сэтгэхүй болоод сэтгэл 0, 1 хоёр гэх тоонд бус тэр тоо юуг илэрхийлж байгаагаас тэр дүгнэлтийг тавьж болох ч юм шиг. Тоо үнэн дээ тоо шүү дээ. Харин тэр тооны цаад ухагдахуун, цаад мэдрэмж энэхэ н агшин болоод тэрхэн агшинд надад болоод чамд юуг ойлгуулсан гэдгээс л шалтгаалж дүгнэн хэлэх юм болов уу? Надад 0 бол хоосон чанарыг бэлэгддэг ч юм шиг. Бидний дурлаад, шунаад байдаг бүхий л зүйл хоосон чанартай гэдэгтэй дүйх ч юм уу. 

Өөртөө хэлсэн үгс

... Амьдралд бүх зүйл болоод л өнгөрдөг. Тэр болгоныг даваад л туулах хэрэгтэй. Хэзээ ч зогсож болохгүй. Гуниг зовлон, шаналал, шантралдаа ялагдаж болохгүй. Бүх зүйл болоод өнгөрдөг учраас сэтгэлээ ч гэсэн бүү зовоо. Юм бүхэн агшин агшиндаа л байх хэрэгтэй. Агшин бүртээ л тэр мэдрэмжээ аваад тултал нь мэдрэх хэрэгтэй. Харин тээх хэрэггүй ээ. Удаан хадгалсан зүйл удаан л зовоодог. Их бодвол амархан бууралтдаг гэж хэлсэн дээ. Харин өөдрөг хүний үс тийм ч амархан бууралтахгүй  ээ. Хэхэхэ. Би чинь өөдрөг хүн шүү дээ. Гэхдээ амьдралд хэзээ ч мартаж чаддаггүй зүйл гэж байдаг юм. Тэр нандин зүйлсээ сайхан дурсамж болгон сэтгэлийнхээ хамгийн нандин, хамгийн цагаахан, хамгийн гүн тэр хэсэгтээ хадгалаарай. Амьдралд өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ амьдралаа биш өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй.  2015 оны 5.27нд