Skip to main content

Бичих гэдэг


Бичих гэдэг гайхалтай мэдрэмж шүү. Гэхдээ юм бичнэ гэдэг дуртай цагтаа үзэг цаастай зууралдахыг хэлэхгүй байх. Хүн бүр л янз янз. Аминдаа л бусдад зориулж бичээд байгаа юм уу даа гэж зарим хүмүүс халаглаж суудаг биз. Амьдрал дэндүү баялаг. Сайхан бичвэр амьдралын сайханыг, бас саарыг мэдрэх тэр агшинд л ямар ч саадгүйгээр сэтгэлээс минь урсан гардаг юм уу? даа.

Ямартай ч хэн нэгэнд таалагдах гэж биш сэтгэл доторх мэдрэмжүүдээ л үг холбон тэрлэж суудаг энгийн нэгэн зуршил гэх үү дээ. Бачуурсан, балмагдсан, шантарсан, гунигласан, гутарсан үедээ яг ингээд бичиж суухад өөрийн эрхгүй сэтгэл хөнгөрөөд сайхан байдаг юм. Яг л хэн нэгэнтэй үзэл бодлоо хуваалцаж байгаа юм шиг сайхан шүү. Тиймээс л би ойлгомгүй ч юм шиг, утгаггүй ч юм шиг жижигхэн зүйлс бичиж суудаг юм. Магадгүй энэ жижигхэн бичвэрүүд эргээд хархад сайхан дурсамж болно гэдэгт итгэлтэй байдаг байна.


Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр