Skip to main content

Хайрын талаар товчхон



Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэлэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.
Эсрэгээрээ нөгөө эрх мэдэлтэй, баян нөхдүүд садист төрлийн нөхдүүд шиг. Ер нь хайрлана гэдэг хэн хэнийгээ ойлгох, мэдрэх, цаашлаад бие сэтгэлийн таашаал авах зүйл болхоос бусдад өөрийгөө золих үйл явц биш. Нөгөө талаас санхүү мөнгөөр бүтээчихдэг ч зүйл биш. Энэ бол энгийнээр бол харилцаа. Сэтгэлийн оюуны харилцаа. Энэ харилцаа итгэлээр гагнагдаж, хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн дурсамж болон үлддэг. Нэг талаараа үр дүн нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нөгөө талаар арвин их дурсамж юм уу? даа. Мэдээж үүнийг бичиж суугаа би тийм их туршлагатай, амьдралыг аль аль өнцгөөс нь мэдэрчихсэн экспэрт бол биш. Яахав үзэл бодлоо илэрхийлж буй нэг нөхөр л байна. Ер нь би хайрыг ариун нандин гэхээсээ илүүтэй хамгийн үнэн зүйл байгаасаа л гэж хүсдэг. Хайр гэдэг эд материалаар хэмжигдэх тийм жижиг ухагдахуун биш. Гэхдээ дэвэн дэлхийгээс хайгаад байх ч зүйл биш. Хайр гэдэг таны оюун, зүрх сэтгэлээр л хэмжигдэх ёстой.

Comments

Popular posts from this blog

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬
... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.