Skip to main content

Posts

Showing posts from September 2, 2014

Миний мэдэх дөрвөлжин ертөнц.

Миний мэдэх дөрвөлжин ертөнц. Би орой бүр дөрвөлжин доторх дөрвөлжин ертөнцөд очдог. Би тэрхүү ертөнцөд зөвхөн нэг өнгөөр л бичдэг ч гэсэн үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх зааг ялгаа нь өөр өөр байдаг.. Би бол тэрхүү ертөнцөд хэн нэгнийг үргэлж хүлээсээр л байдаг. Миний хүлээдэг тэр л хүн орой бүр яг цагтаа орж ирдэг. Энэ цаг мөчид дөрвөлжин доторхи дөрвөлжин етөнцөд амьдрал эд бужигнаж байдаг. Хамг ийн сонирхолтой нь хүмүүс хэзээ ч уулзаж ярилцдаггүй мөртлөө нүүр нүүрээ эгц харсаар л байдаг. Тэдний хамгийн гайхалтай зүйлс нь сэтгэл болон бодлоороо холбогдсон байдаг нь миний гайхширалыг төрүүлдэг шүү.             Хүлээлт гэдэг их сонин. Орой бүр тэр л нэг хүнийг хүлээсээр... Өөрийн эрхгүй тэр л нэгэн инээд тэр л нэгэн харц, тэр л нэгэн царайг л үгүйлсээр л ....  Энэ ертөнцийн хамгийн сул тал нь хэзээ ч бодит ертөнц шиг мэдрэмжийг төрүүлдэггүй... Хэдий гайхалтай мэдрэмжүүдийг мэдрүүлдэг хэдий ч бодит ертөнц дээр юу ч биш болж хувирдаг нь харамсалтай.    Энэ ертөнцөд нэг

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр