Skip to main content

Өөртөө хэлсэн үгс

...
Амьдралд бүх зүйл болоод л өнгөрдөг. Тэр болгоныг даваад л туулах хэрэгтэй. Хэзээ ч зогсож болохгүй. Гуниг зовлон, шаналал, шантралдаа ялагдаж болохгүй. Бүх зүйл болоод өнгөрдөг учраас сэтгэлээ ч гэсэн бүү зовоо. Юм бүхэн агшин агшиндаа л байх хэрэгтэй. Агшин бүртээ л тэр мэдрэмжээ аваад тултал нь мэдрэх хэрэгтэй. Харин тээх хэрэггүй ээ. Удаан хадгалсан зүйл удаан л зовоодог. Их бодвол амархан бууралтдаг гэж хэлсэн дээ. Харин өөдрөг хүний үс тийм ч амархан бууралтахгүй ээ. Хэхэхэ. Би чинь өөдрөг хүн шүү дээ. Гэхдээ амьдралд хэзээ ч мартаж чаддаггүй зүйл гэж байдаг юм. Тэр нандин зүйлсээ сайхан дурсамж болгон сэтгэлийнхээ хамгийн нандин, хамгийн цагаахан, хамгийн гүн тэр хэсэгтээ хадгалаарай. Амьдралд өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ амьдралаа биш өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй. 
2015 оны 5.27нд  

Popular posts from this blog

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.
... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.