Skip to main content

ТӨӨРӨГДӨЛ...


Заримдаа бүүр гайхах юм. Аар саархан зүйлст цагаа үрэн сууж буй хүн бүрийг хараад гайхах юм. Хамгийн сийрэг, хамгийн ухамсар, ёс зүй өндөртэй ард түмэн гэж бид цээжээ дэлдэх дуртай ч заримдаа юун ухамсар, юун ёс зүй хэмээн халаглах үе цөөнгүй шүү. Заримдаа үнэхээр ойлгомжгүй олон зүйлсийг хийж байгааг нь хараад харамсан суух үе ч цөөнгүй. Миний мэдхээр монголд бурзайсан, баяжсан, сайхан амьдралыг, хайрыг ганц лайкаар, ганц шэйрээр, эсвэл ямар нэгэн зурвасыг хэн нэгэнд дамжуулаад гайхалтай амьдралыг бүтээсэн олон хүн бий байхөө.
Миний бөндгөр яагаад ч ийм л зүйлсийг бодон сууна. Мэдээж тэр пампагар, пэмбэгэр, шовгор, туранхай нөхдүүд хаана юу хийх нь надад падлий ч байхгүй байх л даа. Гэхдээ нөгөө памбагар, пэмбэгэр, туранхай нөхдүүдийн төлөөлөл нь учраас яахын аргагүй харамсах юм. Яагаад бид ийм болчихсон бол?? Өөрийн өнцгөөс дүгнэх гээд үзье. Бидэнд бэлэнчлэх, хялбарчлах сэтгэлгээ гүн гүнзгий сууж. Мөн сэтгэлгээ минь дэндүү балчир. Ядмаг ч гэсэн болно. Юм уншихаа больж. Шинийг эрэлхийлэхээ больж. Тархиа ажиллуулахаа больж. шалтгаан нь энэ юм уу? Энэ бүгдийг тэр чигээр төрийн буруу, боловсролын буруу, эсвэл гэр бүлийн хүмүүжил гэж өрөөлд буруу тохохыг хүсэхгүй байна. Ер нь зарим залуус маань хариуцлага гэдэг зүйлээс хөндийрчихсөн юм уу? даа. Одоо бид илүү ихийг уншиж, илүү ихийг сэтгэж, санаачилж, илүү ихийг бүтээх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид энэ нийгмийн хамгийн том хүч нь гэдгээ ойлгох хэрэгтэй л гэж бодлоо. Ямартай ч энэ их төөрөгдөл, мухар сүсгээс ангижрах хэрэгтэй. Арай эрүүл ухаанаар харцгаая. Сенсаци бүхнийг аль олонх нь шуурсан талд нь орж, масс юу руу тэмүүлж байна тийшээ явчихдагаа л болчих хэрэгтэй юм уу? Өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Заавал бусдыг дагах албагүй ш дээ. Ер нь л оюунаа ашиглахад болно. Энэ их нуршуу болчихлоо. уучилж өршөөгөөрэй.
У.Ганбаяр

Popular posts from this blog

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.
... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.