![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjOBqkBo2cRCnGV3jY2dTfU9eAkLNKPMpRoZVwYYBfYx0VbsgtnD8abP-081zh5zpM26WJpgkjASOCXyEiRcvOyVmivW_Kp5nMPxWc4pZ203Hz03rdqXy2Jv-EKeus_QmmbgcvIcq3nK7Q/s320/303559_4356368829798_18624699_n.jpg)
Чамд зориулсан цөөн хэдхэн нулимс
Хацраар минь урсахдаа
Бүлээн биш хүйтэн
Зөөлөн биш хатуу мэдрэмжийг надад өгч байсан
Зүсэр бороо орох болгонд
Яг л тэр нулимстай адил санагддаг ч
Борооны дуслаас хамаагүй хүйтэн байсан
Нулимсыг минь арчих хэн нэгэн байгаагүйдээ биш
Чиний төлөө урсаж буйг ойлгох нэгэн ганцхан би л байсан болхоор
Нулимс минь гомдсондоо хүйтнээр урссан бизээ
Гашуун биш ч үнэ цэнэтэй энэ л нулимс
Дурсамж болон зүрхэнд минь шингэсэн болхоор
Өр зүрхэндээ би нандигнан хадгалдаг юм
Өөрөө ч мэдэлгүй тэр л дурсамжаа тэмтрэхэд
Сэтгэлд минь солонго татдаг
Өнгөрсөн бүхэн эргэж эрдэггүй ч
Өр зүрхэндээ мөнхөд хадгалж болдог гэдгийг би ойлгосоон
У.Ганбаяр. Амжилтаас Амжилт
2016.06,09нд
Comments
Post a Comment