Skip to main content

ИЙМ НЭГЭН ЯВДАЛ...

‪#‎Заримдаа‬ хүмүүс өөрийгөө ‪#‎азтай‬ гээд л хаалга татан инээд баясал болон ирдэгдээ. Яг тийм нэг өдөр надад тохиолдсон юм. Гэртээ харих замдаа 40000₮ төгрөг олдог юм байна. Тэр өдөр ч жаахан мөнгөний хэрэгтэй байсанг ч хэлэх үү? Өөрийгөө их л азтайд тооцон 40000₮ төгрөгөө атгасаар цааш алхлаа. Уул нь найзтайгаа утсаар ярьж явсан юм. Гэнэт л мөнгө олсон талаараа, өөрийнхөө азтай талаар найздаа хэлтэл найз минь надад ингэж хэлсэн юм.
"‪#‎ЧИНИЙ‬ ‪#‎ХУВЬД‬ #АЗТАЙ,‪#‎ХАРИН‬ ХЭН НЭГНИЙ ХУВЬД ‪#‎АЗГҮЙТЭЛ‬ ШҮҮ ДЭЭ" гэж хатуугаар хэлхэд л би өөрөөсөө айхтар ичиж билээ. Нээрээ л тийм шүү дээ. Би юуных нь азтай хүн байхав дээ. Харин ч эсрэгээрээ муу хүн мэт санагдсан шүү. Магадгүй тэр 40000₮ төгрөгийг гээсэн хүн одоо яаж гутарч байгаа бол. Магадгүй ээждээ эм авч өгөх гэсэн эсвэл өвчтэй охиноо эмчлэх гээд явж байсан, эсвэл хайртай нэгнээ баярлуулах гээд явж байсан, эсвэл асар их хөдөлмөрлөөд олсон цалин ч байсан байж магадгүй. Найзын минь хэлсэн тэрхэн өгүүлбэр, тэр өдөр тохиосон үйл явдал надад том зүйлийг ойлгуулсан. Бид бүхэн чинь бусдын азгүйтлээр л өөрсдийн азтайг гайхаж, бусдыгаа хөөргөж, баярлаж явдаг хүмүүс юм байна. Ер нь нийтлэг харагддаг зүйл энэ шүү дээ. Хэн нэгэн түрүүвчээ мартсан тохиолдолд миний аз гээд л хээв нэг халааслаж орхидог хүмүүс бидний дунд нийтлэг. Гэхдээ авхаасаа өмнө өөрийгөө тэр хүний оронд тавиад үзээрэй. Бодоод үзээрэй. Ядаж л хээв нэг халааслахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Бусдын азгүйтлээр азтайгаа тодорхойлж байгаа хүн л ёстой азгүй хүн юм байна. Тэр өдөр найз минь тэгж хэлээгүй бол би тэр 40000:₮ төгрөгийг бусдад бэлэглэж чадахгүй л байсан байх. Одоо эргээд хархад би мөнгө олсондоо биш тэндээс ухаарал олж авснаараа азтай мэт санагдаж байна.
2016.01.05нд
У.Ганбаяр

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр