Skip to main content

Намайг амьдрал үзсэн гэвэл бурхан чөтгөр хоёрын элэг нь хөших байх.


Намайг амьдрал үзсэн гэвэл бурхан чөтгөр хоёрын элэг нь хөших байх. 

          Хүн бүрт өөр өөрийн зовлон байдаг. Хүн бүрт өөр өөрийн бэрхшээл байдаг. Тэр зовлонг зарим нь давж зарим нь зовлон дээрээ зовлон нэмж хураасаар хороог орхидог жамтай. Хорвоо дэлхий дээр зовлон гэж байдаг уу? Зовлонг гээчийг хүн төрөлхтөнд хэн өгсөн юм. Бурхан уу? Чөтгөр үү? Өчүүхэн миний бодлоор хүмүүний амьдралд нэг л зовлон, нэг л аз жаргал байдаг гэж үзлээ. Яагаад гэвэл зовлон, жаргалыг хүн төрөлхтөн өөрсдөө бүтээдэг. Бүтээсэн зовлонгоо өөрөө үүрч, бүтээсэн жаргалдаа өөрөө жаргадаг тийм л хүмүүс. 

Хүн нэг амьдрахдаа утга учиртай зорилго тэмүүлэлтэй амьдрах хэрэгтэй гэдэг. Гэвч миний, таны, бидний амьдралын зорилго, тэмүүлэл, утга учир юун дээр тогтдог юм бол? Ихэнх хүмүүс таван өрөө байр, томоохон албан тушаал эрх мэдэл, хоёр ээлжийн машинтай , хойч үедээ үлдээх жаахан хөрөнгөтэй бол энэ амьдралын утга учир зорилго тэмүүлэл эцсийн хязгаартаа хүрч аялалаа дуусгадаг. Харин хэн нэгэнд дурлаад дурлал нь бүтэлгүйтэж хэн нэгэнд хаягдаж, идэх хоолгүй, унах унаагүй, халаасандаа мөнгөгүй, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө маргалдаж түнжин хагархыг энэ насны зовлон л гэнэ. Гэхдээ хүмүүсийн тэр бодол хэтэрхий өчүүхэн мэт. Юу гээч хүмүүсээ. Дээрхи бүгд чинь ердөө л амьдралд чинь тохиолдох бяцхан бэрхшээлүүдийн л нэг юм шиг. 

Зовлон амттай юу гашуун уу? гэдгийг мэдхийн тулд дөнгөж гэр бүлээ алдсан бяцхан охин, бяцхан хөвгүүнээс асуу. Энэхэн замбуу тивийн нарыг, хамгаас үзэсгэлт дэлхий ээжийн гоёлыг харж, сонсож, өөрийн цээлхэн сайхан хоолойгоороо илэрхийлж, уудам ертөнцөд оршин амьдарч буй бид бүхэнтэй хөл нийлүүлж алхаж чадахгүй байгаа мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс асуугаад үз. Тэдгээр хүмүүс таньд зовлон гэж ямар гашуун атлаа зүйрлэмгүй сайхан амттай гэдгийг ойлгуулах болно. Тиймээ зовлон бол жаргал. Жаргал бол зовлон... 

Хүмүүсээ та бүхэн өөрсдийн дотоод мэлмийгээ нээж амьдралын сайхан бүхнийг тольдоод үз. Ногоорон харагдах эх дэлхийн гоёлыг, ирээдүйнхээ төлөө алхаж буй цог золбоот залуусын итгэл дүүрэн харцыг, хур борооны дусал бүрийг, тунгалаг цагаан цасны ширхэг бүрийг, хязгаар нь үл харагдах огторгуйн заадсыг ажиглаад үз. Чих тавин эргэн тойрноо сонс. Хорвоод мэндэлж байгаа алаг үрсийн цээлхэн атлаа час хийсэн дуу, шувуудын жиргээ, салхинд найгах моддын чимээ, их хотын амьдралыг, эргэн тойронд алхаж буй хүн бүрийн зүрхний цохилтыг сонсож би амьд гэх тэр л мэдрэмжийг мэдэр. Тиймээ мэдэр. Өргөн энэ ховоод лугших судас бүрийг, амьсгал бүрийг, хөдөлгөөн бүрийг мэдэр. Энэ л амьдрал. Энэ л таны хайж буй нууцлаг ертөнц, нууцлаг эрдэнэ байх. 

Би хүн бүрийн амьдралаар амьдарч үзээгүй. Тийм болохоор зовлон жаргалыг ийнхүү л төсөөлөх юм. Би амьдрал үзсэндээ, мэдлэгтэйдээ бичдэггүй юм шүү. Энэ бол миний үзэл бодол. Миний ертөнцийг үзэх үзлийн минь өчүүхэн нэг хэсэг. Намайг амьдрал үзсэн гэвэл БУРХАН, ЧӨТГӨР хоёрын элэг нь хөших байх. Би хааяа бусдын ертөнц рүү зөвшөөрөлгүй нэвтэрч, өнгөлзөж явдаг хөөрхийлөлтэй нэгэн санагдах юм. Тиймээс би хүн бүрийн ертөнц рүү өлөн нүдээ өнгөлзүүлж, хоосон сэтгэлээ өвтгөж, мунхаг тархиа гашилгахгүй байхыг хичээх болно. Гэвч би тэгж чадах болов уу? 

2014.01.18
У.Ганбаяр

Comments

Popular posts from this blog

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.
... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.