Skip to main content
Хулгайч


         Миний мэдэх энэ жижиг ертөнцөд олон хулгайчид оршин байдаг. Сэтгэл зүрхний хулгай, итгэл найдварын хулгай, анд нөхдийн хулгай, хайр сэтгэлийн хулгай, эд зүйлийн хулгай, оюуны хулгай бүр хүний, хүүхдийн хулгай хүртэл байдаг. Тиймээ хулгай байдаг. Өдөр бүр хулгайд алддаг. Тэгээд зарим нь олдог, зарим нь хэзээ ч олдоггүй. Харин хулгайг хэн хийдэг гээч. Хүн хийдэг. Хүн хүнээ хулгайлдаг. Хүн хүний итгэлийг, хүн, хүний хайрыг, хүн хүүхдийг, хүн эд зүйлийг хулгайлдаг. Тэр хүнийг хулгайч гэж тодорхойлдог. Зарим хулгайчид хулгай хийсэндээ гэмшиж байхад зарим хүмүүс хулгайлсандаа хулгайч нэрийг авсандаа баярлан бахдан амьдардаг.
           Тэгхээр хулгайч нарыг ангилж болох ч юм шиг. Гэнэн цайлган сэтгэлтэй, ухаалаг, сэргэлэн, бүр адгийн, аймшигтай ч гэх юм уу? Сайн мэдэхгүй юм. Гэхдээ л хулгайч бүхэн хөөрхийлөлтэй ч гэмээр сонин хүмүүс шүү. Үгүй хүн гэж нэрлэж болохгүй юм байна. Ингээд хэлчихээр ардчилал, хүний эрх, тэгш байдал гээд Би гэдэг хүн байхгүй болох байхаа. Гэхдээ л үзэл бодол гэдэг хатуу, шулуун бас цорын ганц учраас би хэлье гэж шийдлээ. Тиймээ тэд хүн биш. Яагаад гэвэл өөрсдийн эрх ашгийн төлөө хүн бүрийн итгэлийг хөсөрдүүлэн байж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд сорви үлдээн байж өөрийнхөө амьдралын зургийг зурдаг. Тэд хэнд ч баригдаагүй хулгай хийсэн дээ, өөрийнхөө хүн чанарыг гээн байж хулгай хийсэн дээ сэтгэл бахдам байдаг. Хулгайч нар хулгай хийж өөрийнхөө амьдралыг цэцэглүүлж байна гэж баярладаг. Гэхдээ хулгай хийж байгаа тэдгээр хүн бүхэнд гэж хэлхэд та бусдаас хулгай хийж байгаа биш өөрөөсөө л хулгай хийдэг. Тэд өөрсдийнхөө хүн чанарыг, нандин сэтгэлийг, өрөвч гэгээн бүхнээ гээд хамгийн л үнэтэй гэсэн бүхнээ өөр өөрсдөөсөө хулгайлдаг. Тэд хүний цүнхийг биш өөрсдийнхаа зүрхийг зүсч байдаг. 
             Анд найзынхаа чамд итгэж байсан итгэлийг, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг гээд бүгдийг чи хулгайлж байдаг. Тэгээд бүгдийг өөрөөсөө түлхдэг. Нэг л мэдхэд хулгайч чи өөрийгөө хулгайч гэдгээ мэдэрч эхлэх үед чи ганцаараа үлдсэн байх болно. Хулгайч хүн худалч байдаг. Хулгайч хүн хуурмаг байдаг. Хулгайч хүн хүн чанаргүй байдаг. Би үүнийг харсан, үзсэн, бас мэдэрсэн. Тиймээс л өчүүхэн би бичиж сууна. Хулгайч чи л намайг ийм үзэл сурталтай болгож орхиж. Хулгайч чи л намайг ийм бодолд умбуулан орхиж. Хулгайч чи миний итгэлээс, миний нөхөрлөлөөс, миний үнэт зүйлсээс хулгайлсан болохоор л би чамд хэлж байна. Хүн төрөлхтөний ертөнцөд орших тэр нэгэн хулгайчид зориуллаа. 

2013.12.27нд
У.Ганбаяр

Comments

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр