Skip to main content

Ойлгомжгүй нэгний ойлгомжгүй мунхаглал

Би угаасаа л ойлгомжгүй хүн шүү. хүмүүсээ. Би заавал хүмүүсд ойлгогдох ч албаггүй. Ойлгомжгүй хүн учраас ойлгомжгүй үйлдэл хийдэг. Тэр үйлдлүүд хүмүүсийн сэтгэлд их муугаар нөлөөлдөгийг би сая л ойлголоо. Миний мэдэх дөрвөлжин ертөнц ч миний мэдэхгүй ертөнц болон хувирч байх шиг. Бүү мэддээ. Бодоод байсан хүн бүрийг нэг дүрээр төсөөлөх нь учир дутагдалтай юм аа. Гэнэн цайлган хүний үргэлж гэнэн цайлган гэж бодох, Уур омогтой, бардам нэгнийг уур омогтой бардам гэж төсөөлөн бодох нь үнэхээр дутагдалтай мэт санагдлаа. Ер нь эргэн тойронд оршин буй бүхий л зүйлс хоосон мэт санагдаж эхлэж байна. Хүмүүсээ магадгүй би ч гэсэн дэндүү хоосон бас дэндүү ойлгомжгүй, бас чиний, таны бодож байгаа нэг л дүр огт биш юм шүү. Би чинь мунхаглана. Зөрүүдлэнэ. Бүүр таны төсөөлөөгүй тийм зан чанарыг агуулдаг байж болох юм. Магадгүй сайн хүн гэж боддог бол эсрэгээрээ ч байж ч магадгүй. Юу гэдэг билээ дээ. Могойн эрээн гаднаа. Хүний эрээн дотроо гэдэг байхаа. Яаг л тэрэнтэй адил.. Гэхдээ найзуудаа,.. Тэр дундаа Нүүрний ном буюу Дөрвөлжин ертөнцөд орших найзуудаа... Бодит харилцааг эрхэмлэхийг чин сэтгэлээсээ хүсье. Магадгүй энэ дөрвөлжин, хоосон орчинд над мэтийн мунхаг гарууд юу ч хийж магадгүй... Элийрээд л... Элийрэл нь энд тэндгүй асуудал үүсгээд л.. Өөр өөрийгөө эвгүй байдалд оруулаад л.. Би чинь ийм л ойлгомгүй хүн шүү дээ. 
Ойлгомгүй олон үйлдэл гарганаа. Гэхдээ Ойлгохыг хүссэн хүн бүр ойлгомжгүй байдлыг минь ойлгомжтой болгоод харчих байхаа. 
Эцэст нь хэлхэд Фэйсбүүк чинь дэндүү хоосон бодит байдлаас хөндийрсөн, хуурмаг нүүрний номнуудаар дүүрэн юм шүү дээ. Тэр нүүрний номны нэг нь би болой... 

Хүндэтгэсэн: У.Ганбаяр 
2014.09.20нд 01: 03 цаг...

Comments

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр