Skip to main content
Фэйсбүүкийг өмөөрөх нь....
Би хэн нэгнийг бусадтай адил муулж, үгүйсгэж, шүүмжилж чадна л даа. Гэхдээ би тэгэхгүй. Харин би ямар нэг зүйлийг өмгөөлхийг хүслээ. Ерөөсөө шууд өмгөөлөхөөр шийдлээ. Хүн төрөлхтөн гэж их сонин шүү. Шинэ шинэ нээлт шинэ шинэ бүтээлүүдийг хиййсээр байгаа ч хэсэг хугацааны дараа түүнийгээ үгүйсгээд эхэлдэг. Ямар ч зүйлийг. Заримдаа бүр түүхийг хүртэл үгүйсгэдэг шүү. Жишээ нь фэйсбүүк буюу нүүрний номон дээр жишээ авж үзье. 2009 онд анх фэйсбүүк гарч ирж Хүн төрөлхтөн биднийг шуугиулж ирсэн. Бараг дэлхий дээрх хамгийн агуу бүтээл болж байсан бол өдгөө хамгийн аюултай, хамгийн хэрэггүй, хамгийн муу зүйл болон хувирч байна. Бүх л хүмүүс фэйсбүүк шиг хэрэггүй уйтгартай, залхмаар адгын юм алга гэж байна шүү. Фэйсбүүк хамаг цагийг нь үрж, хамаг биеийг нь хөшөөж ядаргаанд оруулж, өвчиний үүр болж байна гэх юм. Нүдийг нь өвтгөж, гэмт хэргийн хохирогч болгож, амьдралыг нь үрэн таран хийсэн гэх юм. Хэрвээ Фэйсбүүк хүн байсан бол Хамгийн аймшигтай хүн байх байжээ. Тэр бүх муу зүйлийг хийж чаддаг. Гэхдээ фэйсбүүк бол хүн биш. Бүр ямар ч гэм зэмгүй, цагаахан, хамгийн агуу, бас хамгийн энгийн бүтээл. Хүний бүтээл. Тиймээ хүний бүтээл. Тэгхээр энэ бүх зүйл хүнтэй л холбоотой. Хүмүүс бид өдөр тутмын асуудлаа өөртөө биш өрөөлд тохохыг хүсдэг. Тэд фэйсбүүкийг өөрсдөө бүтээсэн. Өөрсдөө үүнийг сонгосон. Тиймээ хүн л энэ бүгдийг хийдэг. Тэд бүтээдэг. Үйддэг. Тэд өөрсдөө өөр өөрийгөө хохироож байдаг. Харин Фэйсбүүк бол ямар ч буруугүй харин ч буянтай шүү. / Хүнээс зааглаад үзвэл/ Хүмүүс бол зөвхөн ашиглаж байдаг. Фэйсбүүк харин ч таны үгийг сайн сонсдог. Тэр гунигтай үед чинь статус дээрээ бүхий л гомдолыг чинь авч Хэцүү үед чамтай ярилцдаг. Уйдсан үед инээлгэдэг. Ганцаардсан үед чинь хань болдог. Ийм л ач тустай нүдэнд үл харагдах, гарт үл баригдах зөвхөн сэтгэл болон сэтгэхүйд мэдрэгдэх тийм л нэгэн ачтан. Тиймээс фэйсбүүкээ битгий буруутга. Түүний оронд өөртөө анализ хийгээд үз. Хэр их цагыг фэйст зарцуулах, юу хийх, ирээдүйд ямар зорилгоо биелүүлэх, ямар хүн болох, ямар амдралтай болох гээд энэ бүгдийг та л өөрөө л шийддэг. Тиймээ та өөрөө. Харин Фэйсбүүк шийддэггүй юм шүү. Та л амьдралаа бүтээгч нь. Та л сонголт хийх тийм их азтай хүн. Яагаад гэвэл таньд ухамсар, оюун ухаан, сэтгэхүй байна. Тиймээс фэйсбүүктээ бүү гомд. Түүнд бүү буруугаа чих. Хэрвээ фэйсбүүк хүн байсан бол хамгийн түрүүнд таньд л гомдох байсан. 

2014.05.26
Хүндэтгэсэн У.Ганбаяр

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр