Skip to main content

Шөнө

              Яагаад ч юм нойр минь хүрэхгүй сэрчихлээ. Түрхэн зур гарж салхилхаар гартал шөнийн тэнгэрт саран авхай тодоос тод мэлтийн харагдана. Гадаа маш нам гүн. Бүр чив чимээгүй аниргүй. Яаг л цаг хугацааг зогсоосон мэт. Шөнө гэдэг харанхуй, харанхуй гэдэг үхэл, үхэл гэдэг эхлэл, эхлэл гэдэг нь аялал. 
          Шөнө бүр бид түрхэн зурын мөртлөө гайхамшигт үлгэрийн орноор, хүсэл мөрөөдлөөрөө, айдас хүйдсээрээ, гашуун боловч үнэнээр, аз жаргал инээд баясалаараа, хагацал гунигаараа, энэхэн дэлхийг ертөнцийг тойрч бүр гүн рүү нь эсвэл сансар огторгуй руу дүүлэн ниссээр аялалаа дуусган иргэн ирдэг. Тэр аялал нэг минут, нэг цаг, нэг сар бүр нэг жил ч үргэлжилдэг нь үнэхээр гайхширал төрүүлхүйц төгс төгөлдөр зүйл. Шөнө бол хүнийг аялал адал явдалд урин дуудагч. 

Хүнийг аниргүй нам гүн, амар амгалан руу урин дууддаг. Хүнд гэнэтийн бэлгийг өгдөг өглөч бас хагцал гунигийг авчирдаг айдас. Зарим шөнө үнэхээр амар амгалан. Зарим шөнө үнэхээр айдас төрүүлэм цаанаа л нэг хүйтэн байдаг. Шөнө учир битүүлэг. Шөнө тааварлашгүй оньсого мэт. Тиймээ шөнө сүнслэг ертөнцийн хувьд амьдрал. Хүмүүний бие цогцосын хувьд үхэл юм. Оюун бодол, сэтгэл зүрхний хувьд амар амгалан хэдий ч түгшүүртэй.

Хүндэтгэсэн: У.Ганбаяр

Comments

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр