Skip to main content

Ая


Би сууж байна. Зүгээр нэг суугаагүй ээ? Ая сонсож байна. Зүгээр нэг ая сонсоогүй. Сонгодог ая сонсож байна. Сэтгэл нэг л тайван атлаа зүрх минь нэг л хүчтэй. Яг л нэгэн найзын минь хэлсэнээр Амьд байна. Амьсгалж байна гээд л. Судас минь хүчтэй лугшиж бяцхан тархи минь бас л олон бодол дунд төөрсөөр л. Сэтгэл дотор минь бас нэг дайн ч юм шиг, Энх тайван ч юм шиг нэг ер бусын зүйл болж байх шиг.Аяаа цаанаа л нэг сонин содон. Дотроос минь гижигдээд гижигдээд л. Тэгээд би догдлоод л догдлоод л. Бас баярлаад ч байх шиг мөртлөө ганцаардлын өтгөн манан дунд төөрөөөд байх шиг. Юм гэдэг их сонин шүү. Ая гэдэг хүнийг ийм л болгох юм. Ая гэдэг таашгүй, төсөөлөшгүй тийм л ертөнц. Ая гэдэг хүний хамгийн нарийн мэдрэмжийг илэрхийлсэн тийм нарийн зүйл. Хөгжим бүрээс гарах нот бүр, Хөгжим бүрээс гарах тэр эгшиг, уянга бүр бүгд л хүмүүн бидний хамгийн дээд, хамгийн төгс мэдрэмжийг илэрхийлдэг. Гэхдээ ая бүр энгийн зүйлсээс үүсэлтэй. Шувуудын жиргээ, Моддын найгах, сүүмэлзэх чимээн, хүмүүс хоорондын харилцаа, Инээд хөөр, гуниг гутрал, хайр, нүгэл буян, атаа, хорсол, шунал тачаал, Эхээсээ төрөөд хорвоод сайн байна уу? гэж өөрийн цээлхэн хоолойгоор мэлмэрэх хүүхдийн дуу, Баяртай энэхэн амьдрал минь гээд дараагийн аялалдаа гарах гэж буй Хүмүүний үзэх хархын хамгийн эцсийн хязгаар, Оргил энэ бүгд л нийлээд аяыг бүтээдэг. Тиймээ ая бол амьдрал. Хөгжим бол амьдрал. Нот бол амьдрал. Тиймээ Хүмүүний хамгийн сүүлийн ая бол П.Өлзийтөгс гуайн хэлсэнээр үзхийн хязгаар буюу үзэх хархын эцсийн бүр оргол үе юм. Энэ бол хамгийн эмгэнэлтэй мөртлөө хамгийн сайхан ая. Тиймээ Би үхнэ, Чи үхнэ Хамгийн сүүлд таны зохиосон ая л үлдэнэ. Энэ бол миний өнөөдөр ойлгож авсан бяцхан нот. Энэ нотыг би өөрийн зохиох аяны үнэ цэнэтэй нотны нэгээр сонголоо.

У.Ганбаяр 
2014.01.18

Comments

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр