Skip to main content

ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХҮН БҮРТ ЗОРИУЛЖ БИЧИВ.... 
Балалуурдаад хэзээ ч арилдаггүй зүйл гэж байдаг. Нэгэнт сийлэгдсэн зүйлийг огт ор мөргүй болгоно гэдэг бас л хэцүү. Магадгүй арилгасан ч заавал ямар нэгэн толбо, ул мөр, гэмтэл учруулж байж л үгүй хийнэ. Үүнтэй адил нэгэнт зүрх сэтгэлд минь сийлэгдсэн бол, дотоод ертөнцөд минь тодорхой байр суурийг эзэлсэн бол хэзээ ч арилахгүй байх. Арилгах гэж хичээх тусам зүрх сэтгэл минь шархалж, зүсэгдэж, маш том сорви л болж үлдэнэ шүү дээ. Сорви ямар муухай зүйл билээ. Сорвийг харах тусам тэр гуниг, тэр л шаналал үргэлж сэргэдэг. Зүрх сэтгэлтэй аймшигтай сорвитой болсоноос зүрх сэтгэлд минь сийлээстэй л байж байг. 
Тэр нь хамгийн зөв шийдвэр. Яагаад хэн нэгнийг сэтгэлдээ хайрлаж болохгүй гэж. Яагаад зөвхөн өөрийн дотоод ертөнцдөө дурсамж болгон хадгалж болохгүй гэж. Яагаад бүхнийг зөвхөн ямар нэгэн цэг тавьж, дуусгавар болгох гэж туйлширах ёстой.
Яагаад тэр нандин холбоог, нөхөрлөлийн холбоог уйтгар гунигаар дүүргэж, зүрх сэтгэлийг нь шархалсан, зүсэгдсэн сорви болгох ёстой гэж. Би ийм л зүйлээс хамгийн их айдаг. Яагаад гэвэл миний хамгийн хайрлаж, хүндэтгэдэг хүн зүгээр надаас нүүдлийн шувуу шиг нэг л намар нисэн одоод, дахиж хэзээ ч ирэхгүйгээр явах ёстой гэж. Магадгүй тэр шувуу нисэн одоод дахиж ирэхгүй, дахиж уулзахгүй, харахгүй байх нь түүнд амарч үлдэж хоцорч байгаа тэр хүнд ямар байх бол. Магадгүй өөрийн гаргасан бүхий л шийдвэртээ насан туршдаа л харамсах тийм л хувь тавилан хүлээх мэт санагддаг. Тиймээ би хайртай хүнээ алдахаас айдаг. Огт харилцах эрхгүй болхоос айдаг. Өөрийн мунхаглалаас болж өөрөөсөө түлхэж, хамгийн нандин, үнэ цэнэтэй тийм нэгнийг зүгээр л зүрх сэтгэлээсээ арчихаас хамгийн их айдаг. Нөхөрлөл зааримдаа хайраас илүү гэж. Гайхалтай үг шүү. Ядаж л сэтгэл зүрхэнд минь үүрд сийлэгдэх нандин дурсамж хэвээр хадгалагдах учраас. Эрхэм найзууд минь. Надад та бүхэн минь үргэлж миний сэтгэл зүрхэнд минь сийлээстэй, өөр өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн байдаг учраас надаас явмаар байна, нөхөрлөлөө үгүй хийе гэж хэзээ ч битгий хэлээрэй. Хайртай хүн гэдэг миний эргэн тойронд намайг хүрээлэн буй бүхий л хүмүүс юм шүү. БИ НӨХӨРЛӨЛДӨӨ ЦЭГ ТАВИХЫГ ХЭЗЭЭ Ч ХҮСЭХГҮЙ. МАГАДГҮЙ НАМАЙГ ҮНЭХЭЭР МАРТАХЫГ ХҮССЭН, ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ГОМДООСОН, НАДАД ИТГЭХЭЭ БОЛЬСОН, НАМАЙГ ҮЗЭН ЯДАХ ТЭР МӨЧИД, НАМАЙГ УУЧЛАХЫГ ХЭЗЭЭ Ч ХҮСЭХГҮЙ БАЙХ ТЭР Л МӨЧИД Л ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГААРАЙ. Магадгүй тэр л мөчид би хүлээн зөвшөөрч чадах байх.... 

НАЙЗ НӨХӨРЛӨЛ ГЭДЭГ ЯАХЫН АРГАГҮЙ МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ОРЦ.

2014.07.27нд
У.Ганбаяр

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр