Skip to main content
Би харсан.. 
Буруу хараагүй 
Миний урдуур өнгөрсөн 
Миний сэтгэл хөндүүрлэсэн 
Гэхдээ тэр 
Ганцаараа биш байсаан 
Чи инээж байсан
Чи аз жаргалтай байсан
Харин би гунигласан
Хамгаас хайртай байсан тэр минь
Өөр хэн нэгэнтэй явхад
Хөөрхий миний сэтгэл
Хөшиж орхисон


Нулимс урссан
Хацраар биш ээ
Зүрхээр минь
Өөртөө гомдсон
Тэгээд өрөвдсөн
Сэтгэл эзгүйрсэн
Тархи минь бодлоор дүүрсэн
Чамайг тэврэх,
Гараас нь атгах тэр нэгэнд атаархаж суусан
Өрөвдөлтэй байгаа биз
Удаан хүлээсэн сэтгэл минь
Зорилгогүй тийм л хоосон төсөөлөл байжээ.
Итгэх итгэлгүй болсон
Өр зүрхний минь гүнд орших
Хайрт чинийхээ сонголтыг хүндэтгье дээ
Одоо би шийдсээн
Орчлонд орших бүгдээс
Шархалсан зүрхийг минь эмчлэх
Тэр нэгэн хүнийг хайхаар шийдсээн..
Тэгээд олон жилийн шархаа эдгээхийг хүсч байна...

Итгэл хамгийн сүүлд мөхдөг..

Зүрх бүхэн адил шархалж
Зүрх бүхэн адилхан эмтэрдэг юм шүү.
Бүсгүйчүүдээ
Залуусаа чиний дэргэд орших хэн нэгэн
Чин зүрхэндээ
Чив чимээгүй хайрлаж байдаг юм шүү

Админаас нь ....
2014.09.21нд

Popular posts from this blog

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайр чи...

Хайр чи... Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад  Харвах одтой хамт явчихдаг.  Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад  Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.  Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд  Хамгийн хатуу бүгдийг өгөх юм. Хайр чи... Будран орох цас Хайр чи ... Шиврэн орох бороо Хайр чи... Сэтгэлд мандах нар Хайр чи... Сэвэлзэх салхи Хайр чи... Хамгийн том айдас Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших  Хамгийн агуу мэдрэмж . 2013.10.29 Хүндэтгэсэн: У.Ганбаяр