Хулгайч Миний мэдэх энэ жижиг ертөнцөд олон хулгайчид оршин байдаг. Сэтгэл зүрхний хулгай, итгэл найдварын хулгай, анд нөхдийн хулгай, хайр сэтгэлийн хулгай, эд зүйлийн хулгай, оюуны хулгай бүр хүний, хүүхдийн хулгай хүртэл байдаг. Тиймээ хулгай байдаг. Өдөр бүр хулгайд алддаг. Тэгээд зарим нь олдог, зарим нь хэзээ ч олдоггүй. Харин хулгайг хэн хийдэг гээч. Хүн хийдэг. Хүн хүнээ хулгайлдаг. Хүн хү ний итгэлийг, хүн, хүний хайрыг, хүн хүүхдийг, хүн эд зүйлийг хулгайлдаг. Тэр хүнийг хулгайч гэж тодорхойлдог. Зарим хулгайчид хулгай хийсэндээ гэмшиж байхад зарим хүмүүс хулгайлсандаа хулгайч нэрийг авсандаа баярлан бахдан амьдардаг. Тэгхээр хулгайч нарыг ангилж болох ч юм шиг. Гэнэн цайлган сэтгэлтэй, ухаалаг, сэргэлэн, бүр адгийн, аймшигтай ч гэх юм уу? Сайн мэдэхгүй юм. Гэхдээ л хулгайч бүхэн хөөрхийлөлтэй ч гэмээр сонин хүмүүс шүү. Үгүй хүн гэж нэрлэж болохгүй юм байна. Ингээд хэлчихээр ардчилал, хүний эрх,...