Миний мэдэх дөрвөлжин ертөнц. Би орой бүр дөрвөлжин доторх дөрвөлжин ертөнцөд очдог. Би тэрхүү ертөнцөд зөвхөн нэг өнгөөр л бичдэг ч гэсэн үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх зааг ялгаа нь өөр өөр байдаг.. Би бол тэрхүү ертөнцөд хэн нэгнийг үргэлж хүлээсээр л байдаг. Миний хүлээдэг тэр л хүн орой бүр яг цагтаа орж ирдэг. Энэ цаг мөчид дөрвөлжин доторхи дөрвөлжин етөнцөд амьдрал эд бужигнаж байдаг. Хамг ийн сонирхолтой нь хүмүүс хэзээ ч уулзаж ярилцдаггүй мөртлөө нүүр нүүрээ эгц харсаар л байдаг. Тэдний хамгийн гайхалтай зүйлс нь сэтгэл болон бодлоороо холбогдсон байдаг нь миний гайхширалыг төрүүлдэг шүү. Хүлээлт гэдэг их сонин. Орой бүр тэр л нэг хүнийг хүлээсээр... Өөрийн эрхгүй тэр л нэгэн инээд тэр л нэгэн харц, тэр л нэгэн царайг л үгүйлсээр л .... Энэ ертөнцийн хамгийн сул тал нь хэзээ ч бодит ертөнц шиг мэдрэмжийг төрүүлдэггүй... Хэдий гайхалтай мэдрэмжүүдийг мэдрүүлдэг хэдий ч бодит ертөнц дээр юу ч биш болж хувирда...
Амьдрал гэдэг ганцхан төрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш...