Skip to main content

Миний мэдэх дөрвөлжин ертөнц.


Миний мэдэх дөрвөлжин ертөнц.


Би орой бүр дөрвөлжин доторх дөрвөлжин ертөнцөд очдог. Би тэрхүү ертөнцөд зөвхөн нэг өнгөөр л бичдэг ч гэсэн үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх зааг ялгаа нь өөр өөр байдаг.. Би бол тэрхүү ертөнцөд хэн нэгнийг үргэлж хүлээсээр л байдаг. Миний хүлээдэг тэр л хүн орой бүр яг цагтаа орж ирдэг. Энэ цаг мөчид дөрвөлжин доторхи дөрвөлжин етөнцөд амьдрал эд бужигнаж байдаг. Хамгийн сонирхолтой нь хүмүүс хэзээ ч уулзаж ярилцдаггүй мөртлөө нүүр нүүрээ эгц харсаар л байдаг. Тэдний хамгийн гайхалтай зүйлс нь сэтгэл болон бодлоороо холбогдсон байдаг нь миний гайхширалыг төрүүлдэг шүү. 

           Хүлээлт гэдэг их сонин. Орой бүр тэр л нэг хүнийг хүлээсээр... Өөрийн эрхгүй тэр л нэгэн инээд тэр л нэгэн харц, тэр л нэгэн царайг л үгүйлсээр л .... 
Энэ ертөнцийн хамгийн сул тал нь хэзээ ч бодит ертөнц шиг мэдрэмжийг төрүүлдэггүй... Хэдий гайхалтай мэдрэмжүүдийг мэдрүүлдэг хэдий ч бодит ертөнц дээр юу ч биш болж хувирдаг нь харамсалтай. 
  Энэ ертөнцөд нэг гэрэл байдаг. Тэр бол ногоон гэрэл. Ногоон гэрэл асна унтрана.  Ногоон гэрэл асах бүрт миний сэтгэл цаанаа л нэг догдлоод ирдэг нь нууц биш шүү... Яагаад гээч. Ногоон гэрэл асхад миний хүлээж байдаг хүн ирдэг учраас тэр. 


Дөрвөлжин доторхи дөрвөлжин ертөнцөөс та бүхэнтэй мэндчилж байна. Хүлээж авна уу? 

2013.10.27 
Хүндэтгэсэн: У.Ганбаяр

Comments

Popular posts from this blog

... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.