![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjxFEb8QMagNMmJyyGXndSghppuDno2BdVIpVsfLraxyuYVBrRdepnJzb_7ojHsqViGxxl5tq8dRHP4ngbgeaUqppSnqbffFGhDsYx4n0tSUl_XbQu4DyzWaQpkP1heuUE-1aMjntuIPUM/s320/LDm5qPjFJx.jpg)
Яагаад бусдын хэлсэнээр, бусдын хэв маягт тохирч байх ёстой гэж. Ганц олдох амьдралаа бусдын зурсан замаар бүс өөрийн бүтээсэн тэр л ертөнцөөр явах шиг сайхан зүйл энэ дэлхийд хаана байна вэ? Байгаль эх хүртэл өөр өөрийгөө бүтээж, өөрчилдөг бус уу? Сүүлийн үед миний хамгийн их гайхаж бас эргэлзэх болсон зүйл энэ юм уу? даа.
Амьдрал ч баялаг. Чиний дотоод ертөнц үзэл хандлага ч баялаг. Тиймээс баялагыг гаднаас бус дотроос бусдаас биш өөрөөсөө хайж ол.
Амьдралын хамгийн чухал асуулт юу вэ? гэж хэн нэгэн асуувал яг энэ мөчид та өөрөөрөө амьдарч чадаж байна уу? хэмээн асуухыг хүсч байна. Өнгөрсөндөө ч , одоо ч, ирээдүйд ч тэр...
Амьдралын хамгийн амттай зүйл нь чи өөрийгөө бүтээх тэр мөч. Бүтээж дуусаад өөрийгөө ямар хүн болсон гэдгээ харах, мэдрэх тэр л агшин. Урлагийн бүтээл, эсвэл хогийн ургамал уу? Гэдгээ мэдэх энэ л агшин хамгийн амттай агшин. Ямар байх нь хамаагүй ээ. Чи бүтээж, бүрэлдүүлж, өөрийгөө бий болгосон нь хамгийн чухал...
Нэгэнт бий болсон бүтээлийг ямар бүтээл болсон бусад хүмүүс аяндаа хэлээд өгнө. Тэр мөчид л чи юун дээр алдсан, юуг өөрчлөх шаардлагатайг аяндаа чи ойлгох болно.
Хүндэтгэсэн: У.Ганбаяр
2016.01.16