Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэлэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.
Эсрэгээрээ нөгөө эрх мэдэлтэй, баян нөхдүүд садист төрлийн нөхдүүд шиг. Ер нь хайрлана гэдэг хэн хэнийгээ ойлгох, мэдрэх, цаашлаад бие сэтгэлийн таашаал авах зүйл болхоос бусдад өөрийгөө золих үйл явц биш. Нөгөө талаас санхүү мөнгөөр бүтээчихдэг ч зүйл биш. Энэ бол энгийнээр бол харилцаа. Сэтгэлийн оюуны харилцаа. Энэ харилцаа итгэлээр гагнагдаж, хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн дурсамж болон үлддэг. Нэг талаараа үр дүн нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нөгөө талаар арвин их дурсамж юм уу? даа. Мэдээж үүнийг бичиж суугаа би тийм их туршлагатай, амьдралыг аль аль өнцгөөс нь мэдэрчихсэн экспэрт бол биш. Яахав үзэл бодлоо илэрхийлж буй нэг нөхөр л байна. Ер нь би хайрыг ариун нандин гэхээсээ илүүтэй хамгийн үнэн зүйл байгаасаа л гэж хүсдэг. Хайр гэдэг эд материалаар хэмжигдэх тийм жижиг ухагдахуун биш. Гэхдээ дэвэн дэлхийгээс хайгаад байх ч зүйл биш. Хайр гэдэг таны оюун, зүрх сэтгэлээр л хэмжигдэх ёстой.
Comments
Post a Comment