Зарим хүмүүс хичээн уулзах гээд хичээвч яагаад ч юм уулзаж чаддаггүй. Харин зарим хүмүүс уулзахыг хүссэн нэгнээс үргэлж зугтааж, дөлж байдаг. Зарим нэг нь хэзээ ч битгий уулзаасай гэсэн нэгэн рүү явчихдаг. Харин зарим нь уулзах хичнээн их хүсэл байвч өөрсдийгөө барьж, тэвчсээр суудаг. Зарим нь хажууханд нь байвч уулзаж чаддаггүй. Харин зарим нь өдөр бүр уулздаг ч юуг ч өөрчилж үл чадна. Ингээд бодхоор учрал гэдэг яахын аргагүй хүний сонголт гэхээсээ илүүтэй хувь тавилан байдаг бололтой.
Амьдрал гэдэг ганцхан төрлийн цэцэг ургадаг цэцэрлэг биш...