![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhu4Y17jk82Nc4Y-IPtoUy8-rs46cqUhXXwORC0jfuAQG1GscCiWskY3GyufSk7QKYud0fROZHfUh6lN04IdOlMlIuku1sDjPsSgabaFHqi5Jp6qPbw_I3CgYlXu8kgcdllxDKyW9BR6JQ/s320/12341500_917952438253915_4316374110543379018_n.jpg)
...
Өнөөдөр би ажилаа хийгээд Бөмбөгөр дээр явж байлаа. Миний хийж байгаа ажил мэргэжилийнхээ дагуу биш л дээ. Шинэ байгууллага учир бүхий л зүйлийг өөрсдөө сэтгэлээсээ хийж байгаа хамт олон. Тийм ч учраас бөмбөгөр дээр тоглолтын боршур тарааж яваад нэгэн танил багштайгаа таарчихлаа. Оюутан байхын л бусдыг их шоолдог багш байсан юм. Тэгээд л нөгөө багш минь намайг ёжтой нүдээр, бас тийм доогуур үнэлэмжээр шоолоод өнгөрсөн юм. Их сургууль төгсчөөд боршур тараагаад явж байна гээд бахталтай нь аргагүй шоолоод явхад нь би гутраагүй ээ. Харин ч өөртөө итгэлтэйгээр чин сэтгэлээсээ ажилаа үргэлжлүүлсэн юм. Би өөрийгөө өмөөрч байгаан биш шүү. Зүгээр л амьдрал заримдаа хүнийг хэзээ ч хүсээгүй зүйлийг хүртэл хийлгэж чаддаг тийм нэг хүч байдаг. Тэр хүч хүнийг ухаарах, сурах боломжийг олгодог санагддаг. Амьдрал надад өгөх ёстой зүйлсээ хангалттай өгч байгаа. Харин тэрийг хэрхэн ашиглах л миний чадвар. Хүмүүс ярьдаг. Мэргэжилээрээ ажиллана гээд бүхэл бүтэн 2 сар бүр цаашлаад 2 3 жил ч юу ч хийгээгүй зорилгогүй өнгөрөөдөг хүмүүс байдаг. Харин би тийм байхыг хүсээгүй ээ. Би жижигхэн ч гэсэн туршлага, жижигхэн ч гэсэн ухаарал авхыг хүссэн. Харин тэр бүгдийг бусад ойлгоогүй. Зүгээр л арчаагүй гэдэг өнцгөөс хардаг. Тэр болгонд би шантрахгүй ээ.Амьдрал үргэлж ийм байхгүй гэдэгт итгэдэг учраас. Өөр өөртөө чин сэтгэлээсээ итгэдэг учраас. Бас надад итгэдэг тэр олон хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд би зогсохыг хүсдэггүй ээ. Юу ч хийсэн хамаагүй. Зүгээр л би хөдөлмөрлөхийг бас хөлсөө урсгахыг хүсч байна. Аяндаа надад амьдрал бэлэгээ задлах болноо.
БИ ИТГЭЛТЭЙ БАЙНА. ГАНБАЯР БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДНА ГЭДЭГТ.
НАМАЙГ ГОЛСОН ХҮН БҮРТ. БИ ХЭН ГЭДГЭЭ ХАРУУЛАХ БОЛНОО.
2015.12.12нд
У.Ганбаяр