#Заримдаа хүмүүс өөрийгөө #азтай гээд л хаалга татан инээд баясал болон ирдэгдээ. Яг тийм нэг өдөр надад тохиолдсон юм. Гэртээ харих замдаа 40000₮ төгрөг олдог юм байна. Тэр өдөр ч жаахан мөнгөний хэрэгтэй байсанг ч хэлэх үү? Өөрийгөө их л азтайд тооцон 40000₮ төгрөгөө атгасаар цааш алхлаа. Уул нь найзтайгаа утсаар ярьж явсан юм. Гэнэт л мөнгө олсон талаараа, өөрийнхөө азтай талаар найздаа хэлтэл найз минь надад ингэж хэлсэн юм.
"#ЧИНИЙ #ХУВЬД #АЗТАЙ,#ХАРИН ХЭН НЭГНИЙ ХУВЬД #АЗГҮЙТЭЛ ШҮҮ ДЭЭ" гэж хатуугаар хэлхэд л би өөрөөсөө айхтар ичиж билээ. Нээрээ л тийм шүү дээ. Би юуных нь азтай хүн байхав дээ. Харин ч эсрэгээрээ муу хүн мэт санагдсан шүү. Магадгүй тэр 40000₮ төгрөгийг гээсэн хүн одоо яаж гутарч байгаа бол. Магадгүй ээждээ эм авч өгөх гэсэн эсвэл өвчтэй охиноо эмчлэх гээд явж байсан, эсвэл хайртай нэгнээ баярлуулах гээд явж байсан, эсвэл асар их хөдөлмөрлөөд олсон цалин ч байсан байж магадгүй. Найзын минь хэлсэн тэрхэн өгүүлбэр, тэр өдөр тохиосон үйл явдал надад том зүйлийг ойлгуулсан. Бид бүхэн чинь бусдын азгүйтлээр л өөрсдийн азтайг гайхаж, бусдыгаа хөөргөж, баярлаж явдаг хүмүүс юм байна. Ер нь нийтлэг харагддаг зүйл энэ шүү дээ. Хэн нэгэн түрүүвчээ мартсан тохиолдолд миний аз гээд л хээв нэг халааслаж орхидог хүмүүс бидний дунд нийтлэг. Гэхдээ авхаасаа өмнө өөрийгөө тэр хүний оронд тавиад үзээрэй. Бодоод үзээрэй. Ядаж л хээв нэг халааслахгүй байх гэдэгт итгэлтэй байна. Бусдын азгүйтлээр азтайгаа тодорхойлж байгаа хүн л ёстой азгүй хүн юм байна. Тэр өдөр найз минь тэгж хэлээгүй бол би тэр 40000:₮ төгрөгийг бусдад бэлэглэж чадахгүй л байсан байх. Одоо эргээд хархад би мөнгө олсондоо биш тэндээс ухаарал олж авснаараа азтай мэт санагдаж байна.
2016.01.05нд
У.Ганбаяр
У.Ганбаяр