Ямар ч үзэл бодлын эцсийн хягаар мөн чанар гэдэг чиний дотоод ертөнцөөс улбаатай гэж хувьдаа боддог. Дотоод ертөнцөө хэр танина, хэр ойлгож байна тэрнийхээ хэрээр чиний үзэл бодлын хягаар, хүрээлэл тодорхойлогдож, үзэл бодлын мөн чанар нь өөрөө танигддаг байх гэж боддог. Нэгэн хүн надад ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЬ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХЫН эхлэл юм шүү гэж хэлж байсан юм. Саяхан автобусанд нэгэн эгчтэйгээ явж байхад өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох, өөрийгөө танихын талаар нэлээн зүйл хэлж билээ.
Энэ бүгд надад нөлөөлсөн ч юм уу гэнэт л энэ талаар жаал эргэцүүлээд авлаа. Хайр гэдэг маш өргөн цар хүрээтэй зүйл. Зөвхөн эргэн тойронд буй хүмүүсийг хайрлаж эргээд хайрыг мэдэрдэг. Гэхдээ нэг л зүйл үлдээд байх шиг. Чи өөрийгөө хэр хайрлаж байна байна вэ? гэдгийг. Ихэнх хүмүүс өөрийгөө ялна, өөртэйгөө тэмцэнэ, дотоод битэйгээ тэмцэнэ л гэж ярьдаг шүү дээ. Харин хайрлана гэж ярьдаг хэр олон хүн байдаг вэ? Бодоод үзье. Өөрийгөө хайрлана гэдэг чи өөрйигөө таних, өөрийгөө хүндлэх, өөрийн дотоод битэйгээ ярилцах, магадгүй өөрийгөө дотроосоо халамжлах, дотроосоо өөрийгөө чиглүүлж залах энэ бүгд багтах байх. Энэ бүхнээс илүү өргөн ч байж магадгүй. Өөрийгөө мэддэг, өөрийгөө хүндэлдэг, хайрладаг хүн өөрйигөө хажуугаас нь харсаар байж муу зүйл хийх болов уу? Өөрийгөө хайрладаг хүн өөрийгөө харсаар байж уулын уруу зүгээр л өнхрүүлж чадах болов уу? Өөрийгөө хүндэлдэг хайрладаг хүн хамгийн хортой бүхнийг мэдсээр байж ходоод руугаа оруулах болов уу? Нэг удаа бодоод үз. Дотоод ертөнцийг дайны талбар болгочоод юу бодож суух юм бэ? Үргэлжийн мөнх тэмцэлдсээр юунд хүрэх юм бол? Дайны дараа ямар үр дагаварт хүрдэг билээ. Сайн бодоод үз. Тиймээс дотоод ертөнц рүүгээ аялаад үз. Аялахдаа буутай, сэлэмтэй биш гэрэлтэй гэгээтэй бүхнийг бариад хайгуулаа үргэлжлүүл. Аялал хэзээ зогсох вэ? гэвэл чи өөрөөгөө олсон үед л зогсох болно. Аялал гэдэг машин унаад эсвэл онгоцонд суугаад тив алгасан аялахыг хэлэхгүй шүү. Магадгүй хамгийн адал явдалтай, дурсамжтай аялал таны дотор оршдог байхыг үгүйсгэхгүй.