![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgzB_ws29V33ano4gXKIQDQpkRh0J72bM9JVTOQ3ghKgeR_DPYEb1WZNBVGbG8wmVJ4bTVbJmvyExPIJdvqMvCB7glHOlMSaGFJMBPvDr7TRH7JQ2-id_7U0d9PJ0lT2ILjLX8SdMd3NeU/s320/12705229_946730188709473_543982693537888118_n.jpg)
Ганцаардал дүүрэн сэтгэл минь
Гэмшиж, уйлж, өвдөж, бас шаналаж үзлээ
Гутар ч үзлээ
Одоо хангалттай
Хорвоо гэдэг эрээнтэй бараантай
Хааяахан төрөх гуниг минь
Хорвоогийн төгсгөл юм шиг
Хожим гэж байхгүй юм шиг гуниглах юм
Тэгтлээ их гуниглах хэрэг байгаа гэж үү?
Гуниг хэмээх тэр өргөсийг
Зүрхнээсээ, тархинаасаа л түүчих
Өөрөө түүх хэцүү ч гэсэн
Өр зүрхнийхээ төлөө зориглоод үз
Тэгээд дахиад гуниглахгүйгээр
Тэнүүн сайхан орчлонгийн амтыг мэдрье
Хамгийн хатуу мэдрэмжүүд минь
Гуниг дүүрэн бодлууд минь
Харанхуйн ертөнцрүүгээ буцдаа
Харин би дахиад
Чиний урхинд орохгүй ээ.
У.Ганбаяр