![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhxDXno-BeHQNvZ5pbiIkiQ0lfVAy5w-am2s41KPzaRdcd2A-g4jWe_hcef6QCVhOuK4-VUNGl3O1At-0YHB-eWiy_i0k4ViPoBepMD5fZ4FwCOMaS5udStudL8xmZS8hUJOZiYMz-Noec/s320/plan-career.jpg)
Миний бөндгөр яагаад ч ийм л зүйлсийг бодон сууна. Мэдээж тэр пампагар, пэмбэгэр, шовгор, туранхай нөхдүүд хаана юу хийх нь надад падлий ч байхгүй байх л даа. Гэхдээ нөгөө памбагар, пэмбэгэр, туранхай нөхдүүдийн төлөөлөл нь учраас яахын аргагүй харамсах юм. Яагаад бид ийм болчихсон бол?? Өөрийн өнцгөөс дүгнэх гээд үзье. Бидэнд бэлэнчлэх, хялбарчлах сэтгэлгээ гүн гүнзгий сууж. Мөн сэтгэлгээ минь дэндүү балчир. Ядмаг ч гэсэн болно. Юм уншихаа больж. Шинийг эрэлхийлэхээ больж. Тархиа ажиллуулахаа больж. шалтгаан нь энэ юм уу? Энэ бүгдийг тэр чигээр төрийн буруу, боловсролын буруу, эсвэл гэр бүлийн хүмүүжил гэж өрөөлд буруу тохохыг хүсэхгүй байна. Ер нь зарим залуус маань хариуцлага гэдэг зүйлээс хөндийрчихсөн юм уу? даа. Одоо бид илүү ихийг уншиж, илүү ихийг сэтгэж, санаачилж, илүү ихийг бүтээх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид энэ нийгмийн хамгийн том хүч нь гэдгээ ойлгох хэрэгтэй л гэж бодлоо. Ямартай ч энэ их төөрөгдөл, мухар сүсгээс ангижрах хэрэгтэй. Арай эрүүл ухаанаар харцгаая. Сенсаци бүхнийг аль олонх нь шуурсан талд нь орж, масс юу руу тэмүүлж байна тийшээ явчихдагаа л болчих хэрэгтэй юм уу? Өөрийн гэсэн үзэл бодол, байр суурь, сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Заавал бусдыг дагах албагүй ш дээ. Ер нь л оюунаа ашиглахад болно. Энэ их нуршуу болчихлоо. уучилж өршөөгөөрэй.
У.Ганбаяр