![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg6AHU0c4ja5mhowZpr6wEDRmy_fpVO4dM3wIOHE1Pt19p9N6VeVvzm8aVbTJsoGPGuLvqUGYW_Ra7rdfaEWRcyg190P9fY2coD8fOZQGhNWuqG9N10W5zPftTpbqEv29EJla7uS6wzeOI/s1600/1497320_610516298997532_150069053_n.jpg)
Хорвоо ертөнц жамаараа эргэсээр. Хөх тэнгэр гэрэлт нарын доор хүн төрөлхтөн бид амьдарсаар, оршсоор л... Гэхдээ хэрхэн оршиж байна вэ? Бодит ертөнцөд хэр ойр оршиж байна вэ? Би гэдэг хүн би дотроо цаашилбал өөрийн төсөөлөл, бодолдоо гүн уусаж дотоод ертөнцдөө живсээр энэ ертөнцөд хэрхэх учираа олохгүй. Бухимдсаар, шаналсаар, гомдолсоор өдөр хоног, цаг хугацааг ардаа орхисоор л...
Өнөөдөр миний үзэл бодол, төлөвшил минь хэн нэгний хувьд тэнэглэл болж хувирдаг. Бичиж суугаа маань элийрэл болж хувирдаг. Худал хуурмаг, утга учиргүй жүжиг тоголсоор хөөрхий би ч, тэр ч, тэд ч залхаж гүйцлээ. Орчлонд хүн жүжиглэх гэж ирээгүй ээ. Орчлонд хүн бүжиглэх гэж ирээгүй. Орчлонд хүн амьдрах гэж ирсэн юм. Элийрэх цаг бидэнд цөөн ч тэнэглэх цаг их байна. Бухимдаад, уурлаад, уцаарлаад, шаналсааар, гомдолсоор, гацаардсаар хайран цаг хугацааг үрж орхив доо та бид.
У.Ганбаяр
Comments
Post a Comment