![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjIo929z5Nca_W3RbHnjLalmwfgNUJD8h0pA2c30kWfxczhyphenhyphenN1UBVDHQiC3f956Gfg00HqHa4DwZr0KLX6so_2FtoNTf-2PWWbR27SKq5YlRNX_XnE5z9y2N4kVDm-5r92yyC9hVO8CMSE/s1600/10171020_640967219285773_1364905949_n.jpg)
Бичвэр минь энэ өдөр энэ цагт эхлэж байна. Миний болоод таны эргэн тойронд өрнөж буй хүмүүн бидний амьдрал. Цонхны наана болон цаадах амьдрал, газар болон тэнгэр дээрх амьдрал, сэтгэл болон бодол дахь амьдрал. Энэ бүх амьдралын эцсийн хязгаар, эцсийн цэг хаан байдаг юм бэ?
Хүн хэмээх хамгийн төгс атлаа хамгийн хэврэг, хамгийн оюунлаг мөртлөө дэндүү мунхаг, хамгийн энэрэнгүй мөртлөө хамгийн харгис амьтад. Ингээд бодохлоор хүн төрөлхтөн бид бүгд баг зүүж, хоёр өөр ертөнцийн зааг дээр оршдог ч юм шиг. Хар эсвэл цагаан гэсэн. . Зарим нь хоёр байтугай хорин өөр ертөнцтэй хорин өөр баг зүүж явдаг ч юм болов уу? Гэж ахаран би мунхагдаж л сууна. Хүмүүс бидний нэг хэсэг нь хараар хооллож, нөгөө хэсэг нь цагаанаар тэжээгддэг. Хар цагаан үргэлжийн тэмцэлдэж нэг хэсэгт нь хар ялж байхад нөгөө хэсэгт нь цагаан ялагдаж харин өөр нэг хэсэгт хар цагаан хамт төрж байх жишээтэй. Ихэнх тохиолдолд цагаан ялж байгаа боловч тэр чинээгээрээ харанхуйг цогцлоон бүтээж байдаг. Үнэхээр л хар нь цагаанаа, цагаан нь хараа бүтээсээр байгаа юм бол энэ эцэс төгсгөлгүй нэгэн хэвийн уйтгартай амьдрал, уйтгартай ертөнцийн зааг хаана байна вэ? Хар цагааны эцсийн хягаар хаана байдаг юм бэ? Хаана хүрээд мухардах юм бол. Хаана хүрээд цэг тавих юм бол. Хэрвээ хязгаар нь үл харагдах энэ уйтгартай амьдралын төлөө хүмүүс бид оршин тогтнодог бол амьдрал хэтэрхий уйтай биш гэж үү? Хүмүүс бид юуны тулд оршин тогтнодог юм бэ? Юуны тулд? Юуны тулд? Асуултыг таньд үлдээе.
2014 оны 3 дугаар сар 29
Хүндэтгэсэн: У.Ганбаяр