Шөнө
Яагаад ч юм нойр минь хүрэхгүй сэрчихлээ. Түрхэн зур гарж салхилхаар гартал шөнийн тэнгэрт саран авхай тодоос тод мэлтийн харагдана. Гадаа маш нам гүн. Бүр чив чимээгүй аниргүй. Яаг л цаг хугацааг зогсоосон мэт. Шөнө гэдэг харанхуй, харанхуй гэдэг үхэл, үхэл гэдэг эхлэл, эхлэл гэдэг нь аялал.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLynggtiSwULyB3O3jLNQqkohnyabCONGJiJPHXjA8iqxp_THcEO3IGpg1QZeq5lyc0JXTZ9nirCXehfGCKfNyiUbwUtiJq6HaqD1jzjRdmxS0Ixs45TbXp51Uw6q5EgdLj2_F-89lvg8/s1600/1604601_610525785663250_225897166_n.jpg)
Хүнийг аниргүй нам гүн, амар амгалан руу урин дууддаг. Хүнд гэнэтийн бэлгийг өгдөг өглөч бас хагцал гунигийг авчирдаг айдас. Зарим шөнө үнэхээр амар амгалан. Зарим шөнө үнэхээр айдас төрүүлэм цаанаа л нэг хүйтэн байдаг. Шөнө учир битүүлэг. Шөнө тааварлашгүй оньсого мэт. Тиймээ шөнө сүнслэг ертөнцийн хувьд амьдрал. Хүмүүний бие цогцосын хувьд үхэл юм. Оюун бодол, сэтгэл зүрхний хувьд амар амгалан хэдий ч түгшүүртэй.
Хүндэтгэсэн: У.Ганбаяр
Comments
Post a Comment