![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjr5EFM8MFdTGi7uaBLHdWT7LvbqpAhxGE3xAplm5bq4Wpm0OB-9W-xE_MxO1dlDYMCBd4LGQdGXwBH-5-j3jSxcnjYtA2NyN7Q3qXpAWezEA-HG3m7CaXlwQwyGZBMcWhQECFhgfrcQGs/s1600/happy-new-year-wallpaper-01-700x525.png)
Ууртай байна. Тэгээд уурласан. Эргэн тойрондоо уураа гаргасан. Тэгээд тэд бас уурласан. Эцсийн дүндээ маш том уур бухимдал болсон. Тэгээд тэд муудалцсан. Эцсийн дүндээ уур гарсан. Тэгээд тэр гэмшдэг, амаа барьдаг. Ихэнх хүмүүс ийм л байдаг...
Хүн бүр өглөгч байдаг. Хүн бүр өдөр болгон бие биедээ ямар нэг зүйл өгч байдаг. Өнөөдөр уурыг өгч маргааш инээд баяр баясалыг өгдөг. Ямар ч зөвшөөрөл байхгүй. Ямарч төлөвлөлт байдаггүй. Зүгээр л шууд өгчихдөг. Өгсөн бүгдийг хүн бүр шууд л авчихдаг. Уурыг ч тэр, инээдийг ч тэр, нулимсыг, гутарлыг гээд бүх зүйлийг шууд л авчихдаг. Дараа нь тэд гомдолдог. Дараа нь тэд ухаардаг. Хүн гэдэг ийм л сонин. Түүнийг авахгүй байж болох ч тэд авдаг. Тэд шууд л авдаг. Өнөөдөр би уурыг өгсөн. Тэр шууд л авсан. Тэгээд уурласан. Тэгээд бид муудалцсан. Эцсийн дүндээ уур гарч байна. Одоо би гэмших байх... амаа барих байх. Харин тэр яах бол.. Гэмшихгүй үзэн ядаж байгаа болов уу? Ямартай ч УУРЛУУЛСАН бол УУЧЛААРАЙ.... эргэн тойронд хүмүүс өгсөөр, авсаар. цаг хугацаа урсасаар, Өдөр хоног өнгөрсөөр л....
У.Ганбаяр