![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg3fP5gudrWjMEhEU1lW-4eDfmrEmYBrJCPEvAZXL5bKqlhF3mjrZYHC2GmsYspXSDmV1kZXXx8-etZdgjQB-NHfiOQodb6kwikszaZof6DE84APhbKRb7J7taMakH4h44zIa2Eey8-Hs0/s1600/28hehehe(1).jpg)
Хайр чи... хамаг бодлыг минь үймүүлж хаячаад
Харвах одтой хамт явчихдаг.
Хайр чи... хөөрхий зүрхийг минь сийчиж хаячаад
Хэний ч мэдэхгүй газар луу явчихдаг.
Хайр чи... хамгаас нандин бүхнийг өгнө гэчээд
Хамгийн хатуу бүгдийг өгөх юм.
Хайр чи... Будран орох цас
Хайр чи ... Шиврэн орох бороо
Хайр чи... Сэтгэлд мандах нар
Хайр чи... Сэвэлзэх салхи
Хайр чи... Хамгийн том айдас
Хайр чи... Хамаг сэтгэлийн шарх
Хайр чи... Хамгийн гүн төсөөлөл
Хайр чи... Хан хорвоогийн хамгийн сайхан аялгуу
Хайр чи...Хамгаас нууцлаг тэр л ертөнцөд орших
Хамгийн агуу мэдрэмж ...
2014 он
У.Ганбаяр
Comments
Post a Comment