Хулгайч
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh6aB-KPkGPwdBQ9gDZqqTP_3PCqas8ZOg8NMDHHmJIPwuNj21AjtJFkPHgLZUERcDZ5fzIQjAkmLoHThhxhoaehmCl7QGckqlrwcU_2htf90TJoIG1ceKeTVNRdLU4oH7QmaE8CSr8DeA/s1600/3b6bb29319b4b62e7599ba734b1d4148.jpg)
Тэгхээр хулгайч нарыг ангилж болох ч юм шиг. Гэнэн цайлган сэтгэлтэй, ухаалаг, сэргэлэн, бүр адгийн, аймшигтай ч гэх юм уу? Сайн мэдэхгүй юм. Гэхдээ л хулгайч бүхэн хөөрхийлөлтэй ч гэмээр сонин хүмүүс шүү. Үгүй хүн гэж нэрлэж болохгүй юм байна. Ингээд хэлчихээр ардчилал, хүний эрх, тэгш байдал гээд Би гэдэг хүн байхгүй болох байхаа. Гэхдээ л үзэл бодол гэдэг хатуу, шулуун бас цорын ганц учраас би хэлье гэж шийдлээ. Тиймээ тэд хүн биш. Яагаад гэвэл өөрсдийн эрх ашгийн төлөө хүн бүрийн итгэлийг хөсөрдүүлэн байж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд сорви үлдээн байж өөрийнхөө амьдралын зургийг зурдаг. Тэд хэнд ч баригдаагүй хулгай хийсэн дээ, өөрийнхөө хүн чанарыг гээн байж хулгай хийсэн дээ сэтгэл бахдам байдаг. Хулгайч нар хулгай хийж өөрийнхөө амьдралыг цэцэглүүлж байна гэж баярладаг. Гэхдээ хулгай хийж байгаа тэдгээр хүн бүхэнд гэж хэлхэд та бусдаас хулгай хийж байгаа биш өөрөөсөө л хулгай хийдэг. Тэд өөрсдийнхөө хүн чанарыг, нандин сэтгэлийг, өрөвч гэгээн бүхнээ гээд хамгийн л үнэтэй гэсэн бүхнээ өөр өөрсдөөсөө хулгайлдаг. Тэд хүний цүнхийг биш өөрсдийнхаа зүрхийг зүсч байдаг.
Анд найзынхаа чамд итгэж байсан итгэлийг, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг гээд бүгдийг чи хулгайлж байдаг. Тэгээд бүгдийг өөрөөсөө түлхдэг. Нэг л мэдхэд хулгайч чи өөрийгөө хулгайч гэдгээ мэдэрч эхлэх үед чи ганцаараа үлдсэн байх болно. Хулгайч хүн худалч байдаг. Хулгайч хүн хуурмаг байдаг. Хулгайч хүн хүн чанаргүй байдаг. Би үүнийг харсан, үзсэн, бас мэдэрсэн. Тиймээс л өчүүхэн би бичиж сууна. Хулгайч чи л намайг ийм үзэл сурталтай болгож орхиж. Хулгайч чи л намайг ийм бодолд умбуулан орхиж. Хулгайч чи миний итгэлээс, миний нөхөрлөлөөс, миний үнэт зүйлсээс хулгайлсан болохоор л би чамд хэлж байна. Хүн төрөлхтөний ертөнцөд орших тэр нэгэн хулгайчид зориуллаа.
2013.12.27нд
У.Ганбаяр
Comments
Post a Comment