Хүн бүрийн дотоод орон зайд бусдын нүднээс далд дэндүү олон зүйл болж байдаг. Зарим нь нэг л сайхан цагаан шүд гаргасан марзан марзан зүйл яриад л инээд алдсан нөхдүүд. Зарим нь амьдрал ч ёстой сайхан шүү гэж хэлээд л эргэж хараад хэлээ хазан таслангаа алддаг. Өө бас дэндүү өөдрөг нь ч байна. Ганц сайхан алгадуулаад л ухаараад ирдэг. Бусдад доромжлуулж хаягдсан ч ай сайхан дурсамжтай боллоо гээд баярлаж явдаг. Хүмүүс тэнэг гэж байсан ч ухаантай болноо гэж хэлээд цагаан ч бай шар ч бай шүдээ ярзайтал нэг инээчээд л явж байдаг. За тэгээд ганц нэг нь Яг л хөшөө шиг хувиралгүй аймшигтай тэвчээртэй.бүүр аймшигтай гээч. Юун аймшигийн кино цаашаа.
Хөндлөнгөөс харж буй зарим нь...
Хөнлөнгөөс харсан байтал шүү тэр хүний өмнөөс өвдөг сөгдөж, нус нулимстайгаа холилдоно. Түүнд л санаа зовж байгаа юм шүү дээ. Харин эсрэгээрээ хэсэг нөхдүүд байнаа. Ерөөсөө гутраад гутраад дуусахгүй. Мөнхийн зовлон. Мөнхийн ганцаардал. Хагацал. Ай мэдэхгүй. Бүтэх зүйл байгаа ч юм уу? бүү мэд. Энэ мэтээр солонгийн долоон өнгийг хэдээр үржүүлээд хэдийг нэмсэн ч юм бүү мэд тийм олон төрлийн хүмүүстэй хамт би гэдэг хүн амьдран сууж байна. Би ч гэлтгүй та нар бүгдээрээ зэрэгцэн оршиж байна. Дээрх бол бидний бусдаас ялгарах өчүүхэн нэг шинж. Үүний чинь цаана өшөө нарийн олон зүйл бий. Түүнийг тоочих гэж энэ хүртэл бичээгүй юм шүү. Зүгээр л амьдралыг өөр өөрийнхөөрөө мэдрээд явж буй нэгэнд бүү садаа болоочээ гэж хэлэх гээд арай урт биччихсэн үү? Ямартай ч би ч, тэд ч таньд үнэхээр садаа болоогүй л бол өөрийнх нь сонголтыг бүү няцаа. Алдана л биз. Унана л биз. Сонголтоо тэр өөрөө л хийсэн учир хүндэтгэлтэй ханда. Магад энэ бусдын хувьд хамгийн том тус байж ч магад...
... Нөгөө 35 үсэг чинь намайг хэт гунигтай байхаар нь зугтаасан гэнээ. Сая бичсэн зүйлийг минь уншаад ойлгоод буцаад сайхан нөхөрлөхөөр боллоо. Бидний нөхөрлөл мандтугай УРАА УРАА УРАА. Аан тийн. Энэ хүртэл уншсан таньд баярлалаа. Элийрэл мандтугай
Элийрсэн: У.Ганбаяр
Comments
Post a Comment