![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjZjCddf3g0xc7BHmxXDe-aQCtgTNrVSgJ_kl3BKp37R_FoQyZjEbdv79w9cMgBeymfCOWx-jm3ETw1i2-5bFwUqB17khw4g6GbR6NaR5aqojyLrucNcM79VaxeXrN7pHJ-tmJ2KVZOJI8/s320/888.jpg)
Амь төрнө... Амь үхдэг...
Амь бөөгнөрдөг. Амь тулалддаг. Амь аврагддаг. Амь... Тиймээ амь тэгээд төгсгөл. Ахархан ч гэсэн амьдралын талаар би бодох бүртээ улам л гайхширдаг. Үхэх төрхийн энэ хугацаанд амь амьдралын утга учрын зангилааг олох гэсээр байтал бидэнд оногдсон хугацаа дуусчихдаг ч юм шиг. Амь... Амьдрал... үхэл.... Цаашлаад биднийг хүлээж буй өгөгдөл, тавилан юу бол. Хачирхалтай ч хүн бүр бодож олж чадахгүй бодлого. Зөвхөн таамганд живсэн хүмүүн бид. Итгэл үнэмшилээ шашины ёсоор сургаж зарим нь амь ба үхэхийн талаар арай өөр ойлголттой бол ихэнх нь жам ёсны зүйл гэхээс өөр төсөөлөлгүй. Яагаад ч юм бэ бодолдоо, төсөөлөлдөө дэндүү их итгээд үхэх гэдэг үгсэд анхаарч бүхий л зүйлийг үхэхээсээ өмнө гэсэн уриатайгаар яаравчлан алхсаар л...
Ганц л амьдрахаас хойш яасан ч яахав гэсэн хүмүүн ч олширсоор.
Ер нь амьдрал гэж чухам юу юм бол. Хүмүүн бидний төгсгөлгүй үргэлжлэх энэ л ертөнцийн суурь оршихуй, ухагдахуун юу юм бол. Заримдаа үхэлийг, төрхийг хажуугаас нь харж үзмээр санагдах...
Гаж үзэгдэл гэж олонх нь бодох ч магадгүй би хариултаа тэндээс олох мэт бодол тархинд минь хөвөрсөөр л...
Хүмүүн бидний амьдрал нэг талаасаа асар их үйл явдалын хэлхээ ч тэр олон үйл явдал юуг илэрхийлж байдаг бол... Хүн бүр л зөвхөн өнөөдөр хийгээд ойрын хугацаанд болох зүйлсийг бодсоор явдаг ч яг болж буй бүхэний талаар хэр их боддог бол. Нэг л урсгалаар, нэг л жимээр. Хүн бүрийн сонсох, харж буй, сэтгэж буй зүйл ижилссээр л.. Яагаад ч юм яг ижилхэн. Бүүр дэндүү ижилхэн болсоор л..
Заримдаа өөрийнхөө дотогш ороод нуугдчих, тэндээсэээ хэзээ ч гарч ирмээргүй санагдах үе зарим хүмүүст мэдрэгддэг байх. Дотоод орон зай, дотоод оршихуй руугаа тэмүүлж буй тэр л тэмүүлэл, тэр зөн совин магадгүй зүрхэнд орших тэр л лугшилт миний ч, чиний ч, бидий тэр их асуултын хариулт хийгээд зангилааг тайлах оньс байх.... Түлхүүр бүхэн зориулалттай байдаг шиг таньд ч гэсэн ямар нэгэн зориулалттай түлхүүр хаа нэгтээ нуугдан буй.. Амь тэгээд үхэл.. Амь амьдрал... Амьсгал тэгээд лугшилт. Лугшилт хязгаар нь үл мэдэгдэх орон зай. Орон зай бүхний цаадах оршихуй. Оршихуй бүхний цаадах үхэл. Үхэл бүхний цаадах төгсгөл. Төгсгөл бүхний цаадах эхлэл. Зангирсан бодлууд, зүрх сэтгэлд минь хэлхэлдсэн ер бусын мэдрэмжүүд... Мэдрэмж бүхний цаадах нэгэн зүйл намайг чиглүүлсээр л... Алсын тэр нэгэн аялалыг эхлэл суурь бүгдийг улам бүр бэхжүүлсээр л...
У.Ганбаяр
Comments
Post a Comment