![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiY8tdgz8-q0az_NDHizArB-WbrgPEoe2XV2R1kJ-cKf-a90bq0yF8RybekUIxFEi3kGN3NHuVNfQVmgi_iDhcXnGaBcQDS_SBVHEbQ75oKxMEmRZMSYQ497kT636seHUWxVFXMBbR0FtM/s320/maxresdefault.jpg)
Эргэн тойронд байх бүх юмс айдаст автуулна. Бусад ноход эзэнтэйгээ хамт хашаандаа тоглож, эзнийхээ өгсөн хоолыг идэх нь цаанаа л хайр халамж үнэртэх юм. Хөөрхий амьдрал дээр хүмүүс бид амьтаны зулзагыг охин, эрээр нь ялгаж гудамжинд, хогин дээр юу ч болоогүй юм шиг хаяад л явдаг. Энэ үйлдэл хүмүүс бидэнд жирийн л үзэгдэл байх. Гэхдээ тэр болгоныг анзаардаг хүмүүс бид ямар аймшигтайг л хааяа нэг мэдрэх юм. Дөнгөж төрхөд ямар хөөрхөн, ямар эгдүүтэйг нь гайхаж, их л хайрласан хүмүүс жаахан том болоод ирхээр ингээд л хаячихдаг аймар шүү. Яг үүнтэй адил хүмүүс өөрсдийнхөө хүүхдийг яг ингээд л хаяаад явчихдаг. Амьтаны үрийг ингээд хаяхад сэтгэлд нь юу ч мэдрэгдээгүй юм чинь өөрсдийн хүүхдээ хаях нь тэдэнд нээх том асуудал биш байхаа. Хатуу ч гэсэн амьдралд ийм хүмүүс цөөнгүй шүү.
Надтай яг ийм гөлөг зөндөөн таарч байсан. Бас яг тэр гөлөгнийх шиг ганцаардал, гуниг гутралаар дүүрэн харцтай хүүхдүүдтэй ч зөндөөн таарч байсан. Яг л тэр гөлөг шиг гудамжинд гуйлга гуйж, хүнийг гар харж, хайр, халамж гэх тэр зүйлсээс дэндүү хол, хөндий, хүйтэн сэтгэлтэй болж буй олон хүүхдүүдийг харж өссөн. Нийгэмд бол тэдгээр гөлөг ч тэр хүүхдүүдтэй ч тэр яг адилхан хөг шаар гэж үзэгддэг. Нийгэм ийм л харгис. Гэхдээ нийгэмд сайхан сэтгэлтэй зөндөөн хүмүүс бий л дээ. Тэр болгоныг үгүйсгээгүй ч нийгэмд ийм хандлага их байгаа нь зарим үед сэтгэл их шимширүүлэх юм.
2015.07.17нд