![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiNKYrht8NtATA-iFAtOYRNac4gLFKAR_iY5_xOwf_YGvq4dcl_uRIulTCnm8Qfveu_exFPnCrVJDtGVhnDdqeU-O___xYd8PeTCJ_SyaqpTmHPAHI2tiFYJRFX5ET2paFjPLk5U1QA4vE/s320/11716086_1612653928997297_2085838229_n.jpg)
Амьдралд бүх зүйл болоод л өнгөрдөг. Тэр болгоныг даваад л туулах хэрэгтэй. Хэзээ ч зогсож болохгүй. Гуниг зовлон, шаналал, шантралдаа ялагдаж болохгүй. Бүх зүйл болоод өнгөрдөг учраас сэтгэлээ ч гэсэн бүү зовоо. Юм бүхэн агшин агшиндаа л байх хэрэгтэй. Агшин бүртээ л тэр мэдрэмжээ аваад тултал нь мэдрэх хэрэгтэй. Харин тээх хэрэггүй ээ. Удаан хадгалсан зүйл удаан л зовоодог. Их бодвол амархан бууралтдаг гэж хэлсэн дээ. Харин өөдрөг хүний үс тийм ч амархан бууралтахгүй ээ. Хэхэхэ. Би чинь өөдрөг хүн шүү дээ. Гэхдээ амьдралд хэзээ ч мартаж чаддаггүй зүйл гэж байдаг юм. Тэр нандин зүйлсээ сайхан дурсамж болгон сэтгэлийнхээ хамгийн нандин, хамгийн цагаахан, хамгийн гүн тэр хэсэгтээ хадгалаарай. Амьдралд өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ амьдралаа биш өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй.
2015 оны 5.27нд