Итгэлцэл гэдэг бидний хоорондын харилцааны гол гүүр юм. Тэр гүүр байхгүй бол бидний хооронд ямар ч харилцаа үүсэхгүй. Үүслээ ч дандаа худал хуурмаг харилцаа үүсдэг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг зүйлийг эхлээд тэмдэглэх нь зүйтэй байх. Итгэлийг ярих гэж байгаа бол энэ зүйлийн үнэ цэнэ, үнэт зүйлээ маш сайн ойлгодог, бусад зүйлсээс ялгарах ялгаа заагыг нь мэддэг байх хэрэгтэй. Ядаж л өөр өөртөө итгэдэг байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ бусдын итгэлийг даах эрч хүч, итгэл найдвартай болно. Өөр нэг өнцөг гэвэл огт итгэлгүй хүн бусдаас итгэл найдварыг олж авдаг. Яг л хонгилын үзүүрт харагдах тэр бяцхан гэрэл шиг. Сэтгэл дотор нь ямар нэг галыг, ямар нэг очийг асаадаг тийм хүмүүс байдаг. Чиний хувьд тэд гайхалтай нэгэн мэт харагддаг. Тиймээ тэгэх учиртай. Яагаад гэвэл бусдад тэр их итгэл найдварыг бэлэглэгч тэр хүмүүс аль хэдийн итгэл найдварын очийг аль хэдийн асаачихсан, аль хэдийн өөртөө итгэдэг, түүнтэйгээ адил бусдад итгэдэг хүмүүс болчихсон байдаг.
Эндээс нэг зүйл харагдаж байна. Бүх зүйлийн эхлэл чамаас эхлэлтэй гэдгийг. Амжилтанд хүрэх, зорилгоо биелүүлэх, хөдөлмөрлөх энэ бүгдийн эхлэл чамаас л эхлэлтэй. Чиний хэр өөртөө итгэдэгээс эхлэлтэй. Чи өөртөө хэр итгэж байна яг түүн шиг ээ бусдад итгэлийг өг. Бас итгэл хүлээ. Тэр тийм уудам том ертөнцүүдийг холбогч гайхалтай гүүр. Харин тэр гүүр бүхэн хэр бат бэх байх нь мөн л чамаас шалтгаална.
Амьдралдаа бүтээх хамгийн том, бат бэх гүүрийг чи сэтгэлдээ бүтээдэг. Тэр гүүрээр бусад ертөнц рүү алхаж ордог юм. Тиймээс эхлэлээ хэр сайн тавина. Тэр хэмжээгээрээ л чи урагшилна. Энэ 5 үсэг цаад утгаараа чиний амьдралын бүхий л ертөнцийг таних нэгэн хаалга ч байж болох юм. Хаалгыг нээх түлхүүр чамд л байгаа.
Өөртөө хэр итгэнэ. Бусдад ч бас тийм л итгэлийг өг. Тэгж байж л чи бусдын итгэлийг олж авна. Гэхдээ тэр итгэл маш бат бэх байх ёстой.
Хүндэтгэсэн: У.Ганбаяр