Хүн бүр л Шууд болоод арай цаадхыг харж хариулах байх л даа. Гэхдээ би ойлгомжгүй нэг өнцгөөс хариулах гээд үзье. Амьдрал тэр чигээрээ л тоо шүү дээ. Гэхдээ нэмэх хасах их багадаа биш. 0 ,1 Хоёрын аль ч их байх албаггүй ч юм шиг. Хүний сэтгэхүй болоод сэтгэл 0, 1 хоёр гэх тоонд бус тэр тоо юуг илэрхийлж байгаагаас тэр дүгнэлтийг тавьж болох ч юм шиг. Тоо үнэн дээ тоо шүү дээ. Харин тэр тооны цаад ухагдахуун, цаад мэдрэмж энэхэн агшин болоод тэрхэн агшинд надад болоод чамд юуг ойлгуулсан гэдгээс л шалтгаалж дүгнэн хэлэх юм болов уу? Надад 0 бол хоосон чанарыг бэлэгддэг ч юм шиг. Бидний дурлаад, шунаад байдаг бүхий л зүйл хоосон чанартай гэдэгтэй дүйх ч юм уу.
1-ийн тоо бол ялалт, эсвэл эхлэл, эсвэл цор ганц гээд илэрхийлэл олонтой. Гэхдээ л 0 байхгүй бол 1 юу ч биш, 1 байхгүй бол 0 юу ч биш шүү дээ. 1,, 0 Аль аль нь байхгүй бол 10,, 100,, 1000,, цаашлаад сая ч үгүй. Ингээд харахаар бүх зүйлийн уялдаа холбоо, харилцан шүтэлцээтэй гэдэг санааг 1,, 0 илэрхийлж байна. Магадгүй их багадаа биш. Нийлэмж, уялдаа холбоо л чухал байх. Хайр хүртэл их бага дээр тогтдоггүй , өндөр нам хамаардаггүй биздээ. Чухамдаа тэр хоёр хүний сэтгэлийн холбоо, дотоод мэдрэмж, зүрх сэтгэл л энэ бүгдийг эцэслэж эсвэл эхлүүлдэг. Энэ л хайр. Энэ л тооны цаад мөн чанар, ухагдахуун юм уудаа. Бусад бүх тоо өөрийн илэрхийлэлтэй. Их багадаа биш. Илэрхийлэлдээ л гэж бодож байна. Мэдээж шууд утгаар ойлговол та нарын зөвөө. 1, 0ээс их. 7, 5аас их байх. Бодит амьдрал дээр хүн бүр зөвхөн хэлбэр хэмжээ, их багад л анхаардаг. Тиймээс намайг эсэргүүцэх хүн олон байхаа. Миний хувьд 7, нэгээс бага байж ч болно. Бүүр тэнцүү ч байж болно. 1, 0 тэнцүү байх ч боломжтой. Энэ л илэрхийлэл, энэ л цаад мөн чанар, ухагдахуун юм уу даа. Миний үзэл бодол, миний харах өнцөг, миний хариулт.
2015 оны 05 сарын 26 нд Хүндэтгэсэн: У.Ганбаяр
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi7Bof4RuUJsJgWd3plrzi_DTX2NUdwefc4YyS3hPYUuPbpcdWLVgvG7hG2MjilQN_uMc1RSLlXoj3Bg1uF65Edb_dTV2j0yrCZk-FYwDaROAqWIwSL_IMUnkyU9Tzqnny95CQbMQ5Yv1s/s320/10407910_833948976654262_1176835928619351189_n.jpg)