Skip to main content

Уур хилэн

Уур хилэн

     Хорвоо ертөнц дээр гэнэтийн зүйлс их байдаг. Гэнэтийн учрал, гэнэтийн үйл явдал, гэнэтийн бэлэг,гэнэтийн үхэл гээд тоо томшгүй. Үүнтэй адил хүний сэтгэл ч гэсэн үргэлж гэнэтийн зүйлсээр баялаг байдаг. Хамгийн аз жаргалтай,хамгийн сайхан ертөнцөд аваачиж тийм хүчтэй, гал халуун мэдрэмжийг өгчөөд юу ч болоогүй юм шиг баяртай гээд явах тйим нэг үйл явдал, галзууруулах мэт хэтэрхий догшин, ширүүн хормын төдийид л бүгдийг нураагч, эсвэл хамгийн цагаан, хамгийн гэгээлэг хэрнээ хамгийн сайхан жаргалтай дүр төрх, нөгөө талаас хорвоо дэлхий дээр түг...түг...түг хэмээн зохилох хөөрхийлөлттэй зүрх бидэн 2оос өөр хэн ч байхгүй эзэнгүй хоосон, зах хязгааргүй орон зайг мэдрүүлэгч тийм л гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байдаг. 

      Өнөөдөр2013 оны 04 сарын 17. Надад тэр тусмааа ямар ч гэм зэмгүй миний зүрх сэтгэлд гэнэтийн өдөр байлаа. Их догшин хэрнээ аймшигтай муухай, цаанаа л нэг хар тийм л мэдрэмжийг тэр тусмаа ямарч гэм зэмгүй сэтгэл рүү минь хамгийн иртэй мэсээр хайр найргүйгээр, өршөөх сэтгэлгүйгээр зүсэж, дүрж, тас татах шиг. Амьдрал гэдэг сайн, муу гэсэн 2 туйлтай. Хүмүүн бид тэр 2 туйлын сайн руу л үргэлж тэмүүлдэг. Тэр тэмүүлэл дундаасаа хорвоо етөнцийг, өөрийгөө таньж эхлэх үйл явц нь өөрөө гэгээрэл юм. Харин тэр гэгээрэлд хүрхийн тулд нэг том бэрхшээлийг заавал даван туулсан байх хэрэгтэй. Хүн бүрийн тэр тусмаа миний сэтгэлдмэдрэгдэх хамгийн адгийн мэдрэмж болох УУР ХИЛЭН юм. 

      Бяцхан зүрх минь хүчтэй...хүчтэй... хүчтэй зохилж яг л дэлбэрэх мэт тийм л байдалд өөрийн эрхгүй ордог. Та ч гэсэн тийм байдалдорох үе байдаг л байх. Миний таны дотор хэн хүнээс илүү, ямар ч араатаны эр зоригыг мохоож чадах араатан оршин байдаг. Тэр араатан миний доторхи хамгийн харанхуй, хамгийн аймшигт, хамгийн аниргүй нам гүнд оршдог бөгөөд хормын зуургарч ирж хормын зуур сарнин арилах юм. Би түүний царайг харж байгаагүй ч ямар аймшигтай үр дагаварт хүргэдэг гэдгийг харж байсан. Бүр мах цусаараа, эдэсээрээ дамжуулан мэдэрч байсан. Гэхдээ тэр араатан үргэлж ялдаггүй. Тэрялагддаг. Ялагдаад зугтаадаг. Аниргүй ертөнц рүүгээ сарнин алга болдог. Хэндялагддаг гэж үү? Энэ асуултын хариултыгта өөрийн доторх хамгийн ариун, хамгийн гэгээлэг, цагаахан ертөнцөөс хайх хэрэгтэй. Тийм ээ таны дотор хариулт байгаа. Орчлон хорвоо дээрхи хамгийн чухал асуулт нь та өөрөө , хамгийн чухалхариулт нь ч та өөрөө. Эсрэгээрээ хамгийн адгийн, санаанд оромгүй , өөрөө мэдээд айхаар, цочирдмоор тийм хариулт нь та өөрөө л байдаг.


Алтан дэлхийдээрх
Алаг үрсээ
Та чих тавинөөрийгөө сонс
Та өөрийнхөөхувь тавиланг ч сонсож ч магадгүй шүү
Ахархан бодолтойөөрийн дотоод ертөнц рүү нэг өнгийж хараад
Аймшигтай тэрмангастай нүүр тулаад үз
Ирээдүйгээ басхарж магадгүй шүү
Их үйлсийгбүтээж
Эрдэмтэй нэгэнболохын тулд
Эмээх зүйлгүй
Өөрийгөө л сонс
Өөрийгөө л мэдэр
Өөртэйгөө ярилцаж
Өөрийн дотоод ертөнцөөр аял
Энэ ертөнцийн хамгийн зөв
Энэрэнгүй үйл байх шүү.

2014.04.17
У.Ганбаяр 

Comments

Popular posts from this blog

... Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол өөрөөрөө бус бусдын үзэл хандлагаар өөрсдийгөө бүтээх гээд байх шиг. Чиний сонголт, чиний зорилго, чиний хайрлах, итгэх тэр орон зай.

Түүнд...

Гомдохгүй, шаналахгүй, гутрахгүй, харамсахгүйгүйгээр сэтгэл өөдөө алханаа. Амьдралд заримдаа тэвчээд өнгөрөх үе байдаг бол одоо л тэвчье. Мартана гэсэн итгэлгүй ч тэвчинэ гэсэн итгэлтэй байна. Сэтгэлээсээ би уучлалт хүсье. Сэтгэлээсээ би өөрөөсөө уучлалт хүсье. Хайрлах тэр их хүсэл минь бас халамжлана гэсэн тэр их сэтгэл, итгэл минь бүлээн нулимс, зангирсан хоолойтой хамт сэтгэлийн гүнээс гүнд дурсамж болон үлдэхэд бэлэн болжээ. Сэтгэл зүрхтэй, итгэл зүтгэлтэй, тэвчээр ха туужилтай болгож чадсан тэр нэгэн хүнд баярлалаа. Сонголт өөрөө сэтгэлийнх байдаг учир би хэзээ ч үгүйсгэхгүй ээ. Сэтгэл зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм. Тиймээс миний хэлсэн үгс бүрийг, чиний төлөө хийсэн дутуу дулимаг сэтгэл бүгдийг мартдаа. Хэзээ ч харамсахгүйгээр, аз жаргалтайгаар зүрх сэтгэлийнхээ сонголтонд үнэнч амьдраарай. ‪#‎ Гуниглаагүй_зүгээрлБодолдооЖингүүдэжБайна‬

Хайрын талаар товчхон

Бид хайрлаж дурлаж, шохоорхож эцэст хайрлаж эхэлдэг. Гэхдээ бидний болоод тэдний дурлал сохроор эхэлдэг. Ямар ч хэмжүүр үгүй, ямар ч зорилго үгүй, ямар ч утга төгөлдөр зүйлгүй. Зүгээр л бие биедээ наалдах нь тэдний зорилго мэт. Уул нь хайр гэдэг зүйл тэр чигээрээ гэгээлэг зүйлийг илтгэдэг атал орчин үед хамгийн л тансаг, хамгийн эрх мэдэлтэй нэгнээр илэрхийлэгдэх болж. Сайхан машин, эсвэл байр, эсвэл эрх мэдэлтэй байхад эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч түүнд өөрийгөө зориулахад бэ лэн мэт. Хэт материаллаг сэтгэлгээ хүнийг мозохист болгоод байна уу? даа гэж хааяа бодох юм.